Хятадууд шинэ торгоны зам нээв
Ухань хот дахь галт тэрэгний буудал
2014.11.25

Хятадууд шинэ торгоны зам нээв

Долоо хоногийн өмнө Хятадын Дорнод хэсэгт орших Иу нэртэй хотоос нэгэн ачааны галт тэрэг замдаа гарсан. Энэхүү галт тэрэг Дунд Азийг хөндлөн гулд туулж 21 хоног аялсны эцэст Испаний Мадрид хотноо ирэх  ёстой.

Ингэснээр төмөр замын энэ маршрут нь дэлхий дээрх хамгийн урт төмөр замын шугам болох ажээ. Түүний урт 13 000 км. Иу хот бол бага оврын бараа үйлдвэрлэгч олон үйлдвэрийн хот билээ.

Шинэ торгоны зам нь дэд бүтэц, ложистикийг дэмжих төрийн том төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Эрх баригчид “шинэ торгоны зам” төслийн хүрээнд ачаа тээвэрлэлт, эрчим хүчний хангалтыг сайжруулахын тулд хэдэн тэрбум долларыг зарцуулжээ. Эрт дээр үед тэмээн жин явж байсан яг л тэр замаар дээрх галт тэрэг Казахстанаар дайран явах аж.

13 000 км урт "Шинэ торгоны зам"

Reuters агентлагийн мэдээлснээр ачааны галт тэрэг Чунцин хотоос холгүй өнгөрч байгаа аж. Харин Чунцин хотод Hewlett Packard, Apple маркийн компьютеруудаар дүүрсэн олон контейнерууд галт тэргээ хүлээж байгаа гэлээ. 2011 онд Чунцинаас Германы Дуйсбург орох шууд маршрутыг нээгдсэн билээ. Ингэснээр Хятад улс эдүгээ барууны компаниудын хяналтад байдаг ложистикийн бүтцэд бие даасан байдлыг тогтоох боломжтой болох юм.

Далайгаар тээвэрлэх нь гал тэргээр тээвэрлэхээс хамаагүй хямдхан. Гэхдээ зам дагуу олон үйлдвэр шинээр баригдсан учир хөлөг онгоцны аялах хугацаа улам уртсаж, заримдаа 60 хоног ч болж мэдэх юм. Харин төмөр замаар тээвэл ердөө хоёр долоо хоног орно.

Английн The Economist сонинд бичсэнээр шинэ торгоны зам нээх болсон шалтгаан нь Хятадад Европын тансаг барааны эрэлт ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Европ руу бараа тээвэрлэсэн галт тэрэг эргэх замдаа баян Хятадуудын хүссэн барааг авч очно гэсэн үг.

Хятадын засгийн газрын дэд бүтцийн зарим төслүүд маш өргөн хүрээг хамарсан. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард АНУ-руу хоёрхон хоногийн дотор хүргэх 200 км-ийн урттай туннелийг Номхон далайн ёроолоор тавих тухай яригдаж байв.