Чехийн Дотоод хэргийн сайдад хортой дугтуй илгээжээ
Милпн Хованц
2014.11.20

Чехийн Дотоод хэргийн сайдад хортой дугтуй илгээжээ

Чехийн Дотоод хэргийн яаманд сайд Милан Хованцын нэр дээр хаягласан хортой дугтуй иржээ. Чехийн Novinky сонины мэдээлснээр дугтуйн дотор цианид байсан байна.

Тус дугтуйг Умард Европоос илгээсэн хэмээн үзэж байна. Яамны ажилтнуудаас хэн нь ч хордоогүй бөгөөд дугтуйг лаборатори луу явуулжээ.

“Дотоод хэргийн яам олон чухал ажил хийсний үр дүнд гэмт хэрэгтнүүдийн мөрөөр орж чадлаа” хэмээн Милан Хованц дээрх хачирхалтай дугтуй ирсэн шалтгааныг тайлбарлав. Түүчнлэн  сүүлийн үед Европт хар тамхи үйлдвэрлэдэг, борлуулдаг хэд хэдэн бүлэглэлийг устгасан гэдгийг нэмж хэллээ.

Өнгөрсөн есдүгээр сард Чехийн Ерөнхийлөгч Милош Земан болон Ерөнхий сайд Богуслав Собаткад “Исламын бүлэглэл”-ийн нэрийн өмнөөс цагаан нунтаг агуулсан илгээмж ирсэн билээ. Илгээмжийг дагалдуулсан захидал Чехийн эрх баригчдыг заналхийлсэн агуулгатай байв. Тэднийг Иракийн курдуудыг дэмжсэн гэж буруутгажээ. Хожим нь дээрх нунтаг ямар ч хоргүй гэдэг нь батлагдсан юм.

National Post хэвлэлийн байгууллагын мэдээлснээр Прагийн эрх баригчид Иракийн армид 500 тонн зэр зэвсэг, сөнөөгч онгоц, түүнчлэн 1,5 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг олгосон байна.