2014.10.06

Л.Энх-Амгалан : Эзэн 100 хөтөлбөрт сэтгэл дундуур байна

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.03/ хуралдаан гишүүдийн 41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.

Үүнтэй холбогдуулан Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

"100 хоногт багтаагаад  өмнөх 2 жилд хийж амжаагүй бодлогынхоо алдаануудыг засах, шинэчлэл хийх байх гэсэн хүлээлт байсан л даа. Гэтэл өнөөдөр тайлангаа тавихдаа нийгмийн эрээвэр, хураавар ажлын жагсаалтуудыг бүгдийг нь бичсэн байна. Монгол улсад болж өнгөрсөн бүх л үйл явдлыг жагсаагаад бичвэл 100 байтугай, хэлэн мянган үйл явдлын жагсаалт гарчихна. Хамгийн гол нь УИХ-аас Засгийн газарт өгсөн 25 чиглэлийн арга хэмжээнүүд байсан. Энэ арга хэмжээнүүд биелсэн үү, үгүй гэдгийг л тайлагнах байсан. Мал 60 сая хүрчихлээ гэж байна. Гэтэл энэ 100 хоног чинь 5 сар гарчихсан байхад буюу мал төллөчихсөн байхад эхэлсэн гэж бий ойлгож байна........"