Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлсэн шатны сургалт зохион байгуулах тухай” А/762 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулах үүрэг өглөө.
Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд байрлана.
Сургалтын нэгдүгээр хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Батбаатар нар ахлан ажиллана гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.