260 гаруй сонсогч мөрдөсөө гардаж авлаа
2014.08.26

260 гаруй суралцагч сонсогчийнхоо мөрдөсөө гардаж авлаа

Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын төвд амжилттай суралцсан 260 гаруй суралцагч энэ сарын 23-нд цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдөсөө гардаж их сургуулийн үнДсэн сонсогч болон цаашид суралцах боломж нээгдлээ.

Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон захирлын зөвлөлийн гишүүд, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын дарга нар оролцсон.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр элсэн суралцагчид сургалтын төвд суралцах хугацаандаа цэргийн анхан шатны мэдлэг, урлаг, спортын чиглэлээр хэрхэн сурч мэдсэнээ зочид төлөөлөгчид, эцэг эхчүүддээ тайлагнасан юм.

Мөн сургалтын төвд зохион байгуулагдсан урлаг, спортын олон арга хэмжээнд идэвх зүтгэлтэй оролцож, бусдыгаа хошуучилсан тэргүүний салааг шалгаруулж шагнаж урамшуулжээ.

Ингээд сургалтын төвийн шилдэг салаагаар ахлах ахлагч З.Ариунболд захирагч багштай 4 дүгээр салааны хамт олон тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт ахлах дэслэгч У.Алтанхуяг, дэслэгч Насанжаргал нарын удирдсан салаа тус тус шалгарсан.

Тангараг өргөх ёслолд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэллээ.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр элсэн суралцагчид сургалтын төвд суралцах хугацаандаа цэргийн анхан шатны мэдлэг, урлаг, спортын чиглэлээр хэрхэн сурч мэдсэнээ зочид төлөөлөгчид, эцэг эхчүүддээ тайлагнасан юм.

Энэ үеэр цэргийн тангараг өргөсөн нийт сонсогчдод хандаж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэлсэн. Тэрбээр “ХСИС-д шинээр элсэн суралцаж буй та бүхний хувьд ирээдүйн хууль сахиулах үйлсэд оролцож, хуулийг дээдлэх, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн боловсон хүчин болох анхны бөгөөд хариуцлагатай алхмаа тавьж буйд нь баярлаж байгаагаа илэрхийлье.

Цэргийн эрдэмд шамдан суралцаж хууль сахиулагчийн мэдлэг, туршлага, ёс зүйг хүндлэн дээдэлж, Монгол Улсад хуулийн засаглал тогтоход та бүхний хүчин чармайлт их байх болно гэдэгт итгэлтэй байна" гээд нийт сонсогчдод сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн дадлага сургалтын цогцолборыг энэ хичээлийн жилээс ашиглалтад оруулснаараа онцлог бөгөөд уг цогцолборт их сургуулийн удирдлагууд онцгой анхаарч бүтээн байгуулалтын олон дорвитой ажлуудыг хийсэн юм.

Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн дадлага сургалтын цогцолборыг энэ хичээлийн жилээс ашиглалтад оруулснаараа онцлог бөгөөд уг цогцолборт их сургуулийн удирдлагууд онцгой анхаарч бүтээн байгуулалтын олон дорвитой ажлуудыг хийсэн юм.

Мөн шинээр элсэгчдийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд 2200 метр квадрат бүхий жагсаалын талбай, албаны болон биеийн тамирын сургалтын цогцолбор хэрэглэл, 70 хүний нийтийн бие засах газар 20 хүний хээрийн халуун усны байр,

260 суралцагчийн амрах байр, зэвсгийн агуулах, 5 *н-ын цэвэр ус нөөцлөх сав, 50 тн-ын бохир усны цооног, 100 метр бохир усны шугам, 650 ширхэг дугуйгаар хашаа барих зэрэг ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн гүйцэтгэжээ.