З.Төмөртөмөө: Монгол хүн ядарч, зүдэрч явахад элчин сайдын яам эх орон нь юм
2025.04.17

З.Төмөртөмөө: Монгол хүн ядарч, зүдэрч явахад элчин сайдын яам эх орон нь юм

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын гишүүн З.Төмөртөмөө өөрийн бодролоо "Элчингээсээ илүү ажиллаж байж ч мэдэх Консул" хэмээн гарчиглаж хуваалцсаныг хүргэж байна. 

"Ер нь Дэлхий нийт нээлттэй ил тод шилэн хэлбэрлүү шилжээд нэлээдгүй удлаа. Том гүрний удирдагчид хүртэл маш нээлттэй байх болов. Манай элчингүүдэд нэг том алдаа байна. Бүх зүйл нь хаалттай, нэг л их мэргэжлийн гэдэг үгний цаана нуугдсан хүмүүс! Мэргэжлийн байж болно оо гэхдээ тантай хамт оршин буй иргэдийн асуудал магад түүнээс илүү байж мэдэх юм. Шинэ зүйл санаачлахгүй, аврал хүсэхэд хэнд хандахаа мэдэхгүй, элчин сайдынхаа нэрийг ч мэдэхгүй, угаасаа л тоодоггүй шүү дээ гэж цөхрөнгөө барсан “Монголчууд” хаа сайгүй. Нээлттэй ил тод хэнийг ч ялгахгүй хүлээж авч уулзаад болоод л байна ш тэ энэ нэг жижиг хотын “Консул” залуу! Би гадагшаа дипломат албанд зарим талаар улстөрчид явахад дэмждэг. Учир нь тэд ядаж муу нэр зүүхгүй гэж хичээж, ил тод байж иргэдийн төлөө явж чадах улс ! Ганц сайд нь мачийгаад үзээд л байдаг гадаадад байдаг элчин сайдууд нэг элчин сайд шиг л баймаар санагддаг. Энэ гэхдээ миний харж буй өнгөцхөн л бодол төдий юм. Мэдээж бүгд биш шүү дээ. Улс орнуудаа холбож худалдаа, эдийн засаг, бодлогын асар том шийдвэр гарган ажиллаж буй олон сайхан эрхэм хүмүүс бий…Гадаадад буй Монгол хүн ядарч зовж, алдаж онож, унаж бүдэрч явахад элчин сайдын яам бол тэдний эх орон нь билээ"

undefined