2025.03.21
УИХ-ын гишүүн Д.Батлут Үйлдвэрлэгч Монгол влог1
Булган аймгийн Хялганат тосгоны үйлдвэрлэгч С.Баатаржав 2017 оноос бетон блок, евро хашаа, явган замын хавтан, авто замын хашлага, бохирын хоолойны таг зэрэг 20-иод төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Ингэхдээ Хялганат тосгоныхоо онцлогт тулгуурлан, их хэмжээний хаягдал болон үлддэг модны үртэсийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр чанартай учраас захиалга тасардаггүй, Хялганат тосгон, Сэлэнгэ сум, Хангал сум зэрэг 3 том суурингийн иргэдийн хэрэгцээг хангаж ажиллаж иржээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан