Д.Тэрбишдагва: Халх голын ялалт бол тусгаар тогтнол, бүрэн байдлаа хамгаалсан түүхэн үйл явдал
Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Дорнод аймагт дайнд оролцсон дайчдын хөшөөнд цэцэг өргөж, цэргийн ёслолын жагсаал боллоо.
Чойбалсан хот дахь Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон “1939-Халхын гол” бичигтэй 100 гаруй эрэлхэг дайчдын овог нэрийг сийлсэн байна.
Халхын голын дайны үед “Бунхан толгой”-н ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байжээ. Цэцэг өргөх ёслолд Халхын голын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх засгийн газрын ажлын хэсгийн дарга, МУ-ын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр болон Зэвсэгт хүчний удирдлагууд, Монгол-Оросын ахмад дайчид оролцсон юм.
Энэ үеэр Халхын голын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх засгийн газрын ажлын хэсгийн дарга, МУ-ын Шадар сайд Д.Тэрбишдагва “ Халх голын түүхэн ялалт бол Монгол-Оросын ахан дүүсийн халуун амь бүлээн цусаа зориулж өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн байдлыг хамгаалсан түүхэн үйл явдал юм” гэж хэллээ.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.