Хэнтий аймаг дайн болж буй бүсийн найдвартай ар тал болж байсан.
2014.08.27
Халх голын ялалтыг Хэнтий аймагт тэмдэглэлээ
Халх голын ялалтын 75-н жилийн ойн баярыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Дайчин нөхөрлөлийн замаар” багийнхан Хэнтий аймагт саатлаа.
Өнөөдөр улсын хэмжээнд Халх голын дайнд оролцож байсан 34 ахмад энх тунх амьдарч байна. хэнтий аймгийн хувьд дайн болж буй бүсийн найдвартай ард тал бол хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр тусалж байсан үздэг. Түүнчлэн энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва нар оролцсон юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Монгол-Орос хоёр орны хувьд хэзээ ч хаяж болохгүй түүхэн үйл явдал” гэсэн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва “Монгол улсын тусгаар тогтнолд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна” гэлээ.