2014.10.06
Д.Оюунхорол : Аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагууд дарамталж байна
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.03/ хуралдаан гишүүдийн 41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.
Үүнтэй холбогдуулан Д.Оюунхорол гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.
"Хэдхэн хоногийн өмнө статистикийн үндэсний хорооноос инфляци 15,4 хувьтай байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 гаруй хувиар суларлаа гээд ерөнхийдөө эдийн засгийн өсөлтүүд чинь уруудлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүн сайн байж чадсангүй гэсэн дүгнэлт гарч байна.
Энд бид маргаад яахав. Мэдээж тодорхой ажлыг хийсэн байж таараа, мөн үр дүнгүүд гарсан байх. Гэхдээ одоо энэ болохгүй, доройтоод байгаа зүйлсээсээ хэрхэн гарах вэ гэдгийг л иргэд УИХ-аас харж байна"