УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.10.03

Д.Оюунхорол: Эдийн засгаа удирдах менежмент зайлшгүй шаардлагатай байна

Намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа

-Намрын чуулганы хүлээлт гэдэг асуудал сүүлийн үед их явж байгаа. Энэ намрын чуулганаас та ямар үр дүн Монгол улсын нийгэм эдийн засагт ирнэ гэж харж байгаа вэ ?

Монгол УИХ-ын чуулган нээлтээ хийлээ. Хэлэлцэх асуудлуудынхаа дарааллыг тогтоож байна. МАН-ын зүгээс тавьж байгаа гол гол асуудлууд бол нэгдүгээрт УИХ дээр ЗГ-ынхаа бүтцийг оруулж ирээд ЗГ гишүүдтэйгээ хариуцлага тооцох тухай асуудлаа яриач гэдэг асуудлыг тавьж байна. ЗГ-ын бүтцийг өөрчлөөд гурав дөрвөн яам байхгүй болох  асуудал яригдаж байгаа.

-УИХ-ын дарга З.Энхболдод хаяглан албан бичиг өгсөн. Энэ нь засгийн газрын төсөв, бүтэцтэй холбоотой шаардлагууд байсан. Энэ удаагийн намрын чуулган ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвөөс өмнө Засгийн газрын бүтцээ ярилцъя дараагаар нь төсвийн ерөнхийлөн захирагч нарт мөнгө төсвийг яръя, бондын мөнгийг багтаая гэдэг ийм санал байна лээ ?

Засгийн газраа бүтцээ өөрчлөх гэж байгаа бол 2015 оны төсвийг 10 сарын нэгний дотор өргөн барих ёстой. Үүнийг өргөн барихдаа 2015 оны засгийн газрын бүтцэд оруулсан өөрчлөлтөө оруулаад , төсвөө хэмнээд нөгөө талаас Монгол улсын төвлөрсөн төсвийг хуулийн хүрээнд  оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Ийм тохиолдолд Монгол улс олон төсөвтэй яваад байна. Төсвийн гадуур бас нэг хууль үйлчлээд яваад байна.

-Төсвийн алдагдал өнөөдөр 605 тэрбум төгрөгт хүрлээ гэдэг мэдээллийг УИХ-ын дарга хэлчихлээ. Төсөв ийм их алдагдалтай гадаад өрийн хэмжээ өндөрт хүрсэн тохиолдолд эдийн засгийн гарц хаана байна вэ гэж иргэд асууна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орууллаа гээд төсвийн алдагдал буурахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх  ёстой вэ ?

Төсвийн тэнцвэр алдагдсан, долларын ханш нилээ өссөн, бодит долларын ханшийг төсөвт тусгахдаа бол их зөрүүтэй тусгасан энэ бүх алдаанууд эдийн засагт их гай тарьсан. Төгрөгийн ханш маш их хэмжээгээр унаж байна. Иргэдэд маш их хүндээр тусч байгаа. Эдийн засгаа удирдах менежмент зайлшгүй шаардлагатай байна.

-Монгол улсын ерөнхийлөгч хэлж байсан. Чингис бондын мөнгө гэдэг бол улсаараа барьцаалж авсан мөнгө гэж. Үүнийг монгол улсын төсвөөс гадна захиран зарцуулах нь буруу гэдэг байр сууринд МАН тууштай явж ирсэн. Удахгүй хүүг нь төлж эхэлнэ тэгэхээр яах уу?

    -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү