Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.09.17

Цэцэрлэгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалж байна

Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг эрэлхийлж байна.

Цэцэрлэг өглөөний 7.30-с оройн 17.30 хүртэл ажилладаг нэг үгээр хэлэхэд багш нар өдөрт 10 цаг ажилладаг гэсэн үг. Гэтэл оройдоо нэг цэцэрлэгт 10-15 хүүхэд эцэг эх нь амжиж ирж аваагүй гэсэн шалтгаанаар үлддэг.

Зарим цэцэрлэгүүд хүүхдээ оройтож авсан эцэг эхчүүдээс цагаар тооцон төлбөр авах замаар багш нарын илүү цагийн хөлсийг үнэлдэг. Тиймээс энэ үнэлгээг албан ёсны бодитой болгох үүднээс нийслэлийн боловсролын газраас судалгаа хийж эхэллээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “30 минутыг 500, зарим цэцэрлэг илүү үнэтэй тарифтай байдаг. Үүнийг албан ёсны, төрийн үйлчилгээ болгохоор ажиллаж байна. 10 сарын нэгнээс туршилтаар нийслэлд 10 цэцэрлэгт хэрэгжүүлнэ.

Хэнтий аймагт Канад технологийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Оройтсон хүүхдүүдийг хооллох хүмүүжлийн ажил явуулахад үндсэн багш нарыг уртасгасан цагаар ажиллуулахгүй.  Хүүхдүүд хамгийн оройдоо 4.30-д үдийн цай уудаг. Оройтож ирж байгаа хүүхдүүдэд ундыг улсын төсөвт шингээх боломжгүй учир эцэг эхчүүд дэмжиж ажиллавал нийслэлийн ахмад багш нарын холбоотой хамтран ээлжийн багш ажиллуулна хэмээн хэллээ.

Ахмад багш нарын холбоонд ийм ажил эрхлэх боломжтой хэдэн баш байгааг судалж байна. Ингэснээр эцэг эхчүүдэд ирдэг цагийн дарамт багсан ,хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж холбогдох газраас мэдээллээ.