Одоо үргэлжилж буй эдийн засгийн хямралыг давахад хоёр их наяд төгрөг шаардлагатай.
2013.08.15

Эдийн засгийн хямралыг давахад хоёр их наяд төгрөг шаардлагатай

Өнгөрсөн онд манай нийт экспортын 47,3 хувийг нүүрс, 18,9 хувийг зэсийн баяжмал, 11,3 хувийг төмрийн хүдэр эзэлж байсан. Харин энэ онд нийт экспортын 27 хувийг нүүрс, 20 хувийг зэсийн баяжмал, 16,9 хувийг төмрийн хүдэр эзэлж байна.

Энэ судалгаанаас харахад нүүрсний борлуулалт буурч бусад голлох бүтээгдэхүүний борлуулалт өссөн нь харагдаж байгаа ч энэ нь өнөөгийн эдийн засгийг тогтвортой байлгаж чадахгүй байна.

Үүний шалтгаан нь манай урд хөрш худалдан авч буй нүүрснийхээ хэмжээг багасгасан нөгөө талдаа тус барааны дэлхийн зах зээл дээрх үнэ буурсантай шууд холбоотойг салбарын сайд хэллээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Бусдад буруу өгөхөөсөө илүү хүндрэлтэй байдлыг давах шаардлагатай. Оюутолгойгоос 250 сая доллар зээлж эх орны хишиг тараасан.

Өнгөрсөн онд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наяд хүрсэн боловч энэ онд нэг их наяд болж буурчээ.

Тавантолгой 350 сая доллар, Эрдэнэтээс орж ирэх орлогоос 200 сая долларыг түрүүлээд авч тараасан гээд нийт 800-аад сая долларын асуудлууд байгаа гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Бид өнөө маргаашгүй нэгдсэн дүгнэлтээ гаргаж байж үүнийгээ ярина. Судлаачид өөр өөрийн өнцгөөс тайлбар хийхийг бид буруутгахгүй. Тал талаасаа гаргасан дүгнэлтүүдээ нэгтгэн, шийдлээ засаг дээр хийнэ гэв.

Өнгөрсөн онуудад манай эдийн засгийн өсөлт үсрэнгүй байсан нь уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт зах зээл дээр сайн байсантай холбоотой гэж байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн онд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наяд хүрсэн боловч энэ онд нэг их наяд болж буурчээ.