Дэлхийн эдийн засгийг хямралаас аврах найдвар
Дэлхийн эдийн засгийн хямрал зөвхөн өндөр хөгжилтэй орнуудыг онилоод буй хэрэг биш, хөгжиж байгаа орнуудыг ч тойрох янзгүй байна. Үүнийг "зайлшгүй зүйл" хэмээн эдийн засагчид баталж байгаа бөгөөд харин одоо дэлхий нийтийн анхаарал Хятадад төвлөрөөд байна. Ингэх шалтгаан нь гэвэл эдийн засгийн хямралыг аврах ганц гарц тэнд л харагдаад байгаа юм байна.
Энэ нь Хятадын эдийн засаг, тухайлбал АНУ-ын макро эдийн засгийн үндсэн индексүүдийг илэрхийлж байна.
ОУВС-гийн мэргэжилтнүүдийн урьдчилан тооцож байснаар 2012 онд дэлхийн эдийн засаг 3.3 хувиар өснө гэж байсан юм. Гэвч тус байгууллагын тэргүүн Кристин Лагардын хэлснээр дэлхийн эдийн засгийн сэргэлт өмнө тооцсоноос удаан байгаа аж. Гэхдээ бас итгэж найдах юм бий. Санхүүгийн салбарт хийж байгаа шинэчлэл дуусаагүй, үргэлжилж байгаа. Үр дүнг нь бүрэн гүйцэд тодорхойлоход арай эрт байна. Ямар ч атугай эерэг үр дүн авчрах нь тодорхой. Хөгжингүй эдийн засагтай ч санхүүгийн хямрал болон гадаад өр төлбөр ихтэй орнуудын асуудлыг төгс төгөлдөр шийдвэрлэнэ гэдэг ийм нөхцөл байдалд боломжгүй хэвээр байна гэдгийг онцолсон.
Хатагтай Кристин Лагард "Зарим улсын Засгийн газрын тавьсан өрийн түвшин дайны үеийнхээс ч даваад байна" гэжээ. Тухайлбал, АНУ-ын өр 2013 онд ДНБ-ий 111 хувьд хүрэх бол Итали 127, Япон бүр 245 хувьд хүрэхээр байна. Гэтэл ОХУ-ын өр ДНБ-ийхээ дөнгөж 9.9 хувьтай байгаа бөгөөд энэ нь БРИК-ийн /Хурдацтай хөгжиж байгаа. Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ/ орнуудын дотроос хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм. Шинжээчдийн үзэж буй шинэ таамаглалаар хөгжиж байгаа орнуудын дийлэнхийнх нь эдийн засгийн өсөлтийн түвшин буурч байгаа гэнэ. Харин гагцхүү ӨАБНУ тооцоолсон /2.6 хувь/ түвшиндээ хүрсэн.
Хятад улсын тухайд гэвэл энэ жилийн эдийн засгийн өсөлт нь 7.8 хувь, ирэх жил 8.2 хувьд хүрэхээр байгаа юм.
ОХУ-ын ДНБ-ий өсөлт 3.7 хувь байгаа нь өмнөх таамаглалаас 0.3 хувиар бага гэсэн үг юм.
БРИК-ийн орнуудаас Энэтхэгийн эдийн засгййн өсөлт хамгийн удаанд орж байна. Ёр нь бол хөгжиж буй зах зээлуүдийн үзүүлэлт хамгийн таагүй сюрприз барьсныг эдийн засагчид онцолж байна. Барууны орнууд болон АНУ-ын зах зээлд Хятадын экспортын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн идэвхтэй хандлага чамгүй буурчээ. Энэ нь Хятадын эдийн засаг, тухайлбал тус улсын макро эдийн засгийн үндсэн индексүүдийг илэрхийлж буй хэрэг юм. Улс орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зардлыг багасгах, татварыг өсгөх бодлогыг тооцож үзэх юм бол эдийн засгийн идэвх дэлхий нийтэд унавал гайхах хэрэгггүй хэмээн эдийн засагчид сануулж байна. "Хэрэв зохицуулалтын арга хэмжээ тасалдах аваас түргэн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд хариу цохилт хийж амжих бөгөөд эсвэл зарим нэг оронд дефолт тохиолдвол нөхцөл байдал хяналтаас гарна." хэмээн шинжээчид анхааруулжээ.
Гэсэн хэдйй ч өсөлтийн хурдаараа хоёр оронтой тооноос хэзээ ч буурч байгаагүй Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн зүтгэх хүч болно гэвэл гайхах хэрэггүй хэмээн тэд бас онцолж байгаа юм. Энэ бол нэг найдвар. Шинжээчид Хятадын эдийн засгаас дэлхийн эдийн засгийн хямральш хувь заяа шалтгаална хэмээн үзэж байгаа юм. Тус улсын үй олон иргэд, компани хэдийнэ хүчирхэг чадамжтай хэрэглэгчид болжээ. "Аррlе" корпораци IРhоnе-ийн анхны борлуулалтаа Хятададаас эхэлж үлэмжхэн амжилт олж байсан билээ. Гэсэн хэдий ч Хятадын экспорт л энэ улсын эдийн засгийн хамгинн таатай уур амьсгалыг бүрдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг тодотгох үүднзэс ганц жишээ өгүүлье. 2011 онд Хятадын хэрэглээний түвшинг барууны орнуудтай харьцуулахад 10 дахин бага байсан билээ.
Хэрэв тус улсын Засгийн газраас 2009 оных шиг тогтворжуулах арга хэмжээ авбал дотоодынхоо эрэлтийг эрс нэмэгдүүлэх боломжтой хэмээн тоймчид онцолж байна. Гурван жилийн өмнө хэрэгжүүлсэн энэ арга хэмжээний үр дүнд тус улсын мөнгөний санд 600 тэрбум ам.доллар цутгасан юм. Тэр үед Хятадын валютын нөөцийн хэмжээ 2012 оны эхэн үеийнхээс 1.5 дахин бага байсан юм.
Хятадын нам төрийн удирдлагад тав дахь үеийнхэн бүрэн утгаараа гарч ирэх "шилжилт" ирэх оны гуравдугаар сард дуусна. Тэр үед болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал эдийн засгийг өөрчлөн шинэчлэх асуудлыг илүү нарийн нягт хэлэлцэнэ. Улс орныхоо эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх шинэ үеийн удирдлагуудын хувьд хамгийн түрүүнд барьж авах асуудлын нэг байх нь гарцаагүй. Энэ бол дэлхий нийтийн найдварын нэг хэсэг болж байгаа билээ. Тиймээс ч ойрын 10 жилд Хятадын эдийн засгийн гайхамшиг дахин үргэлжилнэ гэсэн эерэг хүлээлт байгаа юм.