2012.05.28
Швейцарь эдийн засгийн хямралд бэлтгэж эхэллээ
Швейцарийн Засгийн газар Европт өрийн хямрал газар аваад буй энэ үед эдийн засгийн хямралаас сэргийлэх тусгай ажлын хэсэг байгуулсан байна.
Тус улсын Сангийн сайд Иоханн ШнайдерАмманн “Швейцарь Улс дэлхийн эдийн засгийн хямралд бэлтгэж эхэллээ” гэж “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр ажлын хэсэг шаардлагатай үед Засгийн газрыг хэрхэн ажиллах тухай төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Ялангуяа эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтвортой байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг төлөвлөгөөнийхөө гол багана нь болгосон байна. Европын цөөнгүй орон санхүүгийн хямралд автаад буй энэ онд Швейцарийн эдийн засаг 1 хувиар өссөн гэнэ. Тиймээс санхүүгийн хараат бус байдалд шилжих төлөвлөгөө болосруулж эхэлсэн нь энэ аж0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.