Грекийн төрийн албан хаагчдыг цомхотгоно
Ингэснээр Грект 130 тэрбум еврогийн тусламж үзүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийн гол заалтуудын нэг нь хэрэгжинэ. Гэхдээ Грекийн Засгийн газар нь Европын Холбоо, Европын Төв банк, ОУВС гэсэн олон улсын зээлдүүлэгч «гурвал»-ын тавьсан хоёр дахь гол шаардлага болох цалин хөлс, тухайлбал хувийн салбарынхны хөдөлмөрийн хөлсийг багасгах шаардлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм. Энэ асуудлыг Лукас Пападимосын засгийн газрыг дэмжигч гурван намын удирдагчид ойрын хугацаанд хэлэлцэх бололтой.
Хэрвээ Грек улс зээлдүүлэгчдийн тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй бол гуравдугаар сарын 20-ны дотор 14,5 тэрбум еврогийн өрөө дарах хэмжээний мөнгийг авч чадахгүй юм.