2012 онд эдийн засгийн хямрал дэгдэх 20 шинж тэмдэг
“Хямралын хар шуурга улам дөтөлсөөр байгаа бөгөөд 2012 онд дэлхийг нөмрөн авна” гэж олон шинжээч мэдэгдэж байна. Гэхдээ ийм юм бүү болоосой. Манай гарагийн лидерүүд дэлхийн эдийн засгийг дампуурахаас сэргийлж чадах ч юм бил үү.
Үнэндээ одоо нөхцөл байдал сайнгүй байна. Түр зуурын харьцангуй тогтвортой үеийн дараа бүх зүйл дахиад л унаж, доройтож эхэлж байх шиг. Санхүүгийн ээлжит уналт хэзээ ч тохиож магадгүй. Хэрэв 2012 онд эдийн засгийн хямрал дэгдвэл баячуудад нэг их нөлөөлөхгүй. Үүнд ядуус, ажилгүйчүүд, орон гэргүйчүүд, хоёр идэхгүй хоосон хонохгүй байгаа тэр л хүмүүс хамгийн их өртөх юм.
Хямралайсу
Дэлхийн бүх Төвбанкууд ямар нэг зүйлд бэлдэж байгаа нь тодорхой болж байна. Тэд 2011 оны эхний хагаст өмнөх жилийн нийт хэмжээнээс ч их алтыг худалдаж авчээ. Алттай холбоотой нэгэн сонирхолтой мэдээг доороос уншина уу.
- 2008 оны санхүүгийн хямралын үеэр дэлхий даяар эмх замбараагүй явдал бөөн бөөнөөр гарч байсны шалтгаан нь хоол хүнсний үнийн огцом өсөлт. Гэтэл одоо яг ийм явдал болж байна. Өнгөрсөн оны 7-р сартай харьцуулахад 2011 оны 7-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар 33 хувиар нэмэгджээ. Ялангуяа манай гарагийн хамгийн ядуу хүмүүсийн үндсэн хэрэглээ болсон хүнсний үнэ хамгийн түрүүнд нэмэгдсэн юм. Улаан буудайн үнэ 55%, элсэн чихрийнх 62%, эрдэнэ шишийнх 84%-иар өссөн байна. Иймээс одоо Сомалид ид хүчээ авч байгаа өлсгөлөн 800 000 хүүхдийн амийг авч одно хэмээн шинжээчид таамаглаж байна.
- АНУ-ын Холбооны нөөцийн систем /нэг ёсондоо Төвбанк, товчилбол ХНС/ санхүүгийн зах зээлүүд дээр бага сага ч болов тогтвортой байдал тогтоох гэж цөхрөнгөө барж байна. ХНС “2013 оны дунд үе хүртэл хүүг тэгт ойрхон барих зорилготой” гэж мэдэгдсэн. Ер нь ХНС аваар ослын горимд тогтмол ажиллаж байгаа бөгөөд нөөц боломж нь бараг шавхагдсан гэхэд болно.
- Европын өрийн хямрал улам даамжирсаар. Португали, Итали, Грек зэрэг орнуудын эдийн засаг сүйрлийн ирмэгт иржээ. Европт санхүүгийн асуудлууд хамгийн хүчтэй эдийн засгуудад ч илрэх болсон. Жишээ нь 6-р сард Германы үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ 1.1%-иар унажээ. Европын эдийн засаг доройтож байгаа бүх шинж тэмдэг илэрч байна. Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель нар Европт “эдийн засгийн Засгийн газар” байгуулахыг санал болгосон. Энэ Засгийн газар уг нь өнөөгийн эдийн засгийн хямралыг шийдэхэд хяналт тавих юм. Европчууд олон ажил хийж байгаа ч одоогоор ямар нэг мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй байна.
- АНУ-д Таагүй байдлын үзүүлэлт /инфляци+ажилгүйдэл/ нь сүүлийн 28 жилд хамгийн өндөр түвшинд хүрсэн ба мөд зогсох шинжгүй байна.
- Эдийн засаг сүйрэхийн зэрэгцээ АНУ-д нийгмийн ёс суртахуун ч доройтсоор. Сүүлийн үед АНУ-д флешмоб нь улам бүр гэмт хэргийн шинжтэй болж байгаа.
- АНУ-д үйлдвэрийн үнийн индексийн /үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зардаг цогц үнэ/ үзүүлэлт сүүлийн 3 сар дараалан багаар бодоход 7%-иар өсчээ. Жишээлбэл Starbucks кофе зардаг Америкийн компанийн энэ үзүүлэлт 17%-иар ихэссэн. Инфляци ийм байдлаар явбал 2012 онд санхүүгийн хямрал баталгаатай дэгдэнэ.
- АНУ ба Хятадын харилцаа түгшүүртэй хэвээр байна. Хятадын зарим албан тушаалтан Засгийн газартаа хандаж, АНУ-ын өрийн бичгийг тус улсын эсрэг “санхүүгийн зэвсэг” болгон ашиглахыг уриалах болжээ. АНУ, Хятадын эдийн засаг дэлхийд хамгийн том нь бөгөөд 1, 2-р байранд жагсдаг билээ. Иймээс тэдний хооронд үүссэн аливаа зөрчил дэлхий дахинд ч таагүй үр дагавар авч ирэх нь ойлгомжтой.
- АНУ-д ажлын байрыг маш хурдтайгаар цомхотгосоор байна. 1967 онд 30-50 насны, дээд боловсролтой эрчүүдийн 97% нь ажил төрөл эрхэлж байсан бол өнөөдөр дөнгөж 76%-д хүрч байна.
- АНУ-ын эдийн засгийн өсөлтийн явц цаашид ч саарах шинж тэмдгүүд ажиглагдсаар байна. Энэ жил Хятад улсад үйлдвэрлүүлэхээр өгсөн Зул сарын баярын тоглоомын урьдчилсан захиалга эрс буурсан нь үүний баталгаа.
- Саяхан явуулсан асуулгаар АНУ-ын 10 ажилчин тутмын 1 нь ирэх жил хоол хүнсний болон бензиний үнэ өсөх ч цалин нэмэгдэхгүй гэж үзэж байна.
- Өнөөдөр АНУ-д хэрэглээний түвшин сүүлийн 30 жилд үзэгдээгүй хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ.
- Америкт хүнсний талоноор амьдардаг иргэдийн тоо 45.8 саяд хүрч, өнөөдөр рекорд тогтоолоо. Өмнө нь хэзээ ч ийм олон хүн өлбөрч үхэхийн даваан дээр очиж байгаагүй юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг ийнхүү төрийн тусламжаас бүрэн хамааралтай олон сая хүнийг хэдий хүртэл тэжээж чадах бол?
- Цөхөрч гутарсан зарим америкчууд сул хэвтэж байгаа бүхнийг хулгайлахыг оролдох болжээ. Жишээлбэл АНУ-ын нохойн клубт удам угсаа сайтай гөлгүүдийн 32% нь жил бүр нууцлаг байдлаар алга болж байна.
- Жижиг, дунд бизнесийнхэн зээл авах асуудал өнөөдөр маш хүнд болсон. Хэрэв АНУ-ын Холбооны нөөцийн систем зээл өгөх хүсэлгүй банкуудад мөнгө өгөхөө боливол байдал өөр байх байсан биз.
- АНУ-ын төрийн өр нь тус улсын аварга том эдийн засгийн нуруун дээрх бул хар чулуу болжээ. Энэ өр өдөр бүр тэрбум тэрбум доллараар өссөөр байгаа. Өнөөдөр өрийн хэмжээ 15 триллион доллар буюу нарийвчилбал 14 592 242 215 641,90 доллар болжээ. Барак Обама Цагаан ордонд нүүн орсноос хойш энэ өр бараг 4 триллион доллараар нэмэгдсэн байна. Гэтэл 9-р сарын 8-нд Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр манай гарагийн аварга эдийн засгуудын өрсөлдөх чадварын рейтингэд АНУ бүр 5-д оржээ. Энэ нь мэдээж асар их төсвийн хомсдол болон Засгийн газарт итгэх итгэл буурсантай холбоотой. Тэгээд ч “S&P” агентлаг өмнө нь АНУ-ын зээлийн рейтингийг бууруулсан шиг тохиолдол дахиад гарахгүй гэх баталгаа алга.
- АНУ-ын ихэнх муж, орон нутгийн эрх барих байгууллагууд хоолойд тулсан их өрөндөө живэх шахаж байна. Гэсэн хэрнээ халаасандаа ганц ч центгүй. Олон хот, муж энэ асуудалтай тэмцэхийг оролдон, ажлын байрыг асар хурдтай цомхотгосоор байна. Төсөв, тэргүүлэх бодлогын төвийн мэдээлснээр хот, мужуудын эрх баригчид 2008 оны 8-р сараас хойш хагас сая гаруй ажлын байрыг цомхотгожээ. Гэвч Дэлхий дахинд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Швецарийн “UBS” банкны судалгаагаар 2012 оны сүүл гэхэд АНУ-ын хот, мужуудын боловсролын байгууллагууд дахиад 450 000 ажлын байрыг цомхотгох шаардлагатай гэнэ.
- Америк доллар улам суларсаар байна. Энэ нь түүнийг орлох дэлхийн шинэ валюттай болох цаг болсны дохио.
- АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдены экс зөвлөх Жаред Бернстайн “2012 оны сонгуулийн дараа ажилгүйдлийн түвшин 8%-иас доош буухгүй. Хамгийн өөдрөг таамаглалаар 8.5% байх болно” хэмээн мэдэгдлээ.
- Үйл явдлыг хэрхэн хүлээж авч байгаа нь тухайн үзэгдэл, явдлын өрнөлд нөлөөлдөг нь жам. Саяхны асуулгаар америкчуудын 48% нь 1929 оны Агуу хямрал ирэх жил давтагдах аюултай гэж үзэж байна. Иймээс америкчууд айсуй хямралыг хүлээн, аль болох бага зардал гаргахыг хичээх болжээ. Гэтэл энэ нь та биднийг эдийн засгийн дампууралд хөтлөх бас нэгэн хүчин зүйл болж байгаа юм. АНУ-д одоо эдийн засгийн асуудлууд хангалттай их байгаа. Харамсалтай нь нөхцөл байдал ирэх жил сайжрах найдвар бараг алга. Америкчууд урьдын нэгэн цагт үлэмж том эдийн засгийн машиныг өвөг дээдсээсээ өвлөн авсан бол одоо тэр нь бутран унаж байна. Америкчуудын эдийн засгийн салбарт гаргасан олон алдааны уршиг дагавар нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хүнд цохилт өгч эхэллээ. Саяхан л дунд давхаргад харъяалагдаж байсан олон америк хүн одоо машин дотроо эсвэл гудамжинд хоноглох болжээ.
АЛТАНСТАНДАРТЛАНУ-ЫГАВАРНА
Алдарт шинжээч Стив Форбс “АНУ ойрын 5 жилийн дотор алтан стандартад шилжих ёстой. Долларыг алтаар баталгаажуулж байж энэ хүнд нөхцөл байдлаас гарна” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын доллар уг нь 180 жилийн турш алтан баталгаатай байсан. Харин Ерөнхийлөгч Никсон 1970-аад онд үүнээс татгалзсанаар олон асуудал үүсчээ. Хэрэв алтан баталгаатай байсан бол долларын ханш буурахгүй, мөн Холбооны Засгийн газрын хэт их зардлыг хянах, хязгаарлах боломжтой байсан гэдэг.
Бүнд найрамдах намаас 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн цорын ганц өрсөлдөгч Рон Пол мөн алтан стандартад буцаж очихыг дэмжиж байгаа аж. Учир нь валют тогтвортой үед Засгийн газар илүүдэл өр тавих боломжгүй байдаг аж.
“Холбооны нөөцийн сангийн хариуцлагагүй бодлогоос болоод хэтэрхий их цаасан мөнгө хэвлэж, орон сууцны зах зээл дээр савангийн хөөс үүссэн. Хүмүүс доллар нэг л биш гэдгийг ойлгож байна. Тэгээд ч өөрт ямар ч уршиг тарилгүйгээр цаасан мөнгийг зүгээр л үргэлжлүүлэн хэвлээд байж болохгүй шүү дээ” хэмээн Стив Форбс үзэж байна. Дашрамд дурдахад АНУ-ын Холбооны нөөцийн сан нь хувийнх юм байна. Иймээс дуртай үедээ, хүссэн хэмжээний цаасан мөнгийг хэвлэх боломжтой, мэдээж алтан баталгаагүйгээр.
Эх сурвалж
Vip76.mn