2012.06.02

Энэтхэгт ойрын найман жил тохиогоогүй хямрал нүүрлэв

Энэтхэгийн хурдацтай эдийн засгийн өсөлт энэ сарын байдлаар 5.3 хувь хүртлээ буурчээ. 

Тус улсын сангийн сайдын мэдээлснээр  газрын тосны ханш өсөх болсноос эдийн засагт нь дарамт учруулж эхэлсэн байна. Энэтхэгийн санхүү хамгийн сүүлд 2003 онд л ийм гэнэтийн алдагдал хүлээсэн аж.

Шинжээчид хэт өсч буй эдийн засгийг санхүүгийн зөв жолоодлого хийгээгүй учир үйлдвэрлэлийн ашгаас хэт хамааралтай болсон хэмээн шүүмжилж засаг энэ орны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 6.1 хувь хүртлээ унасан аж. Энэтхэг нь эдийн засгийн чадамжаар Азид гуравдугаарт бичигддэг.

Гэтэл сүүлийн саруудад ханшийн уналтаас үүдэж инфляци өсч байгаагаас бүс нутаг дахь санхүүгийн байр сууриа алдаж болзошгүй байгаа аж. Мөнгөний ханшийн сулрал өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлсэн хэмээн шинжээчид дүгнэсэн бөгөөд ам.доллартай харьцах ханш ойролцоогоор 27 хувиар унасан гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.