Нигерт байдал хямарвал дэлхийн эдийн засгийг сүйрүүлэх аюултай
2012.09.26

Нигерт байдал хямарвал дэлхийн эдийн засгийг сүйрүүлэх аюултай

 
“Businessinsider.com” сайтын Мэттью Бойслерийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. “Cumberland Advisor”-ын компанийн хөрөнгө оруу­лалт, мөнгөний удирд­лагын захирал Дэвид Котокийн мэдэгд­сэнээр яг одоо Нигерид өр­нөж буй эмх замбараагүй бай­дал дэлхийн эдийн засагт хам­гийн том аюул дэгдээнэ гэжээ.

Түүний үзсэнээр Нигери улс “дэлхийн нөлөө бүхий нефть олборлогч” бөгөөд тэнд бай­дал хямарвал баррель нефть 150 ам.долларт хүрч, дэлхийн эдийн засгийг сүйрүүлэх аюултай аж.

Ингээд Нигерид чухам ямар үйл явдал болж буйг товч­хон мэдээлье.
Өнгөрсөн долоо хоногт Нигерийн дайчид “Боко Харам” лалын зэвсэгт бүлэг­лэлийн төлөөлөгч Абу Какийг устгасан. Гэтэл “Боко Харам” хариу цохилт хийж, Борно мужийн Ерөн­хий прокурор Занна Малам Ганнаг хөнөөжээ.

“Business Monitor International”-ийн бичсэнээр тус бүлэг­лэлийнхэн Нигерийн хойд хэсэгт орших хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүсийг сүйтгэсэн нь эдийн засагт өмнө нь таамаглаж байс­наас ч илүү аюултай нөлөө үзүүл­жээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний уналт, нефть үйлдвэрлэл багассан нь эдийн засгийн өсөлт зогсоход хүр­гэсэн аж.

Дарин дээр давс гэгчээр “Нигер мөрний бэлчирийг чө­лөөлөх хөдөлгөөн” хэмээх зэв­сэгт бүлэглэлийнхэн эмзэг газраас нефть юүлэн авч, хууль бус худалдаачдад зарж байгаа гэнэ. Ийнхүү тэд нефть дамжуулах замд халд­лага үйлдэж байна.

Үүнээс гадна нөлөө бүхий мэргэжлийн хол­боо­нууд бүх нийтийг хамар­сан ажилгүйдэл зар­лах төлөвтэй байна. Тэд хэдэн долоо хоногийн өмнө нь ийм арга хэмжээ авсан юм. Хэрвээ ажил хаялт цаашид үргэл­жилбэл дахиад л хүчир­хийлэл, эмх замба­раа­гүй байдал газар авна гэсэн үг.

Иранд тавьсан хориг, Ливийн эмх замбараагүй байд­лын улмаас дэлхийн зах зээл дээрх нефть ний­лүү­лэлтийн асуудал мухардмал байдалд орчихоод байгаа.

Шинжээчид энэхүү дутагдлыг Нигери улс бүрэн нөхөж чадна хэмээн тоо­цоолж байсан юм. Гэвч тус улс одоогийн байдлаар өдөрт дөнгөж 2.4 сая баррель нефть үйлдвэрлэж байгаа аж. Энэ нь өдөрт дөрвөн сая баррель нефть гаргана гэсэн Засгийн газрын тооцооноос нь хол зөрөөд байна.

Сүүлийн үед Нигерид асуудал хүндхэн байгаа ч одоо­хондоо аюул хол байна. Гэхдээ Котокийн болгоомжлол бодит амьдралд хэрэгжвэл хоромхон зуур бүх зүйл өөрчлөгдөх аюултай гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.