Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хий­дэг 4:11 уулзалтаа хий­лээ.
2013.06.07

Ардчилсан намын 4:11 уулзалт болов

Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хий­дэг 4:11 уулзалтаа хий­лээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дар­га Ц.Оюундарь, хуулийн зөв­лөх Н.Ариунболд, “Цахим өр­төө” хол­бооны ТУЗ-ийн дарга Д.Сайнбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Ардчилсан намын дэр­гэдэх Ардчилсан залуучуудын холбооноос “Ерөнхийлөгчид дайх миний санал” хэлэлцүүлгийг өр­нүүлж, залуучуудад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг энэхүү арга хэмжээний хүрээнд тодруулж, хүргэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааг дэмжиж хөдөлгөөнүүд байгуулагдан аян өрнүүлж буйг дуулгалаа. Тухайлбал, залуучууд эв санаагаа нэгтгэн “Like” аян өр­нүүлснээр Монгол орны өнцөг булан бүрээс залуучууд нэгдэж авлигаас татгалзах, архинаас тат­галзах, оюутны 70 мянгыг дэм­жих зэрэг таван чиглэлийн уриал­га дэвшүүлээд байгаа. Удах­гүй Ардчилсан намын дэр­гэдэх Ардчилсан залуучуудын холбооноос “Ерөнхийлөгчид дайх миний санал” хэлэлцүүлгийг өр­нүүлж, залуучуудад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг энэхүү арга хэмжээний хүрээнд тодруулж, хүргэх юм байна.

“Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайнбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэр нь хамтран ажиллах санамж бичгийг байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаад дахь монголчууд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлдэг эрх зүйн орчинг бий болгохыг хүс­сэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амласнаа биелүүлж, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиас эхлэн гадаад дахь монголчууд саналаа өгч иргэний эрхээ баталгаажуулах болсон.

Тиймээс бид 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаар болж санамж бичгийг хоёр дахь удаагаа байгуулан ажиллах болж байна. Өнөөдөр бай­гуулсан санамж бичгийн хүрээнд ирэх 2016 оны УИХ-ын сонгуулиас эхэлж гадаад дахь монголчууд интернэтээр, шуудангаар саналаа өгөх бололцоог бий болгох зорилго тавьсан гэлээ.

Холбооны удирдлагууд Ардчилсан намын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, мөн уриалга гаргалаа.

Судалгаагаар Монгол Улсын нийт иргэдээс 180 мянга орчим иргэн гадаад орнуудад ажиллаж амьдардаг тухай мэдээлэл байна. Тэдгээрээс хамгийн олон нь БНСУ-д ажиллаж, амьдардаг аж. Мөн энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн хол­боо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэс­ний холбоо, “Салхит шувуу” ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан”, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Монголын хил хамгаалалтад    туслах холбоо, Сонгогчдын эрх ашгийг хамгаалах “Урагш дэвших холбоо”  холбооны удирдлагууд Ардчилсан намын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, мөн уриалга гаргалаа.

Онцлоход, хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан дээрх төрийн бус байгууллагуудын хувьд зөвхөн Албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо нэг сая орчим иргэнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг бол Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэтгэсэн 21 аймагт салбарт зөвлөлтэй юм байна. Тэд Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бол Монголыг дэлхийд таниулсан, Монголыг хөгжилд хөтөлсөн Ерөн­хийлөгч. Дахин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах нь Монгол оронд хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байна.