З.Баянсэлэнгэ: Н.Удвал дарга бол миний амьдралын дарга
Эх үрсийн баяр. Энэ өдөр цэлмэг, ээжүүд үрстэйгээ хамт жаргалтай байна. Бүтэн жилийн турш зөвхөн энэ өдрийг л бид хүлээдэг. Яагаад гэвэл энэ өдөр эх үрсийн халуун хайрыг илүү мэдэрдэг болохоор бусад өдрөөс ч илүү үнэ цэнэтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн анх удаа нэр дэвшсэн нь монгол эх хүн бүрийн бахархал. Тиймээс энэ өдрийг Монголын эхчүүд, эмэгтэйчүүд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай өнгөрүүлэхээр шийдсэн юм. Түүнд Монголын олон эмэгтэйчүүд итгэж, бас найдаж байна. Ийм л учраас түүнтэй энэ эрхэм өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Энэ талаар тоймлон хүргэе.
Эх, үрсийн баярын мэнд хүргэе. Ойрдоо ажил ихтэй. Нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгаанд оролцож чадахгүй байна. Н.Удвал дарга бол миний амьдралын дарга. МАХН ыг сэргээн босгох үйл хэрэгт хамтдаа зүтгэж байхдаа Удвал даргаар бахархаж байсан.
Н.Удвал дэмжигч бүсгүйчүүддээ чин сэтгэлийн үгтэй захидал илгээж, баярын мэнд хүргэлээ.
Ирээдүйдээ ийм улс төрч болно доо гэж мөрөөдөж явсан минь үнэн. Бид бүхний хамтын тэмцлийн үр дүнд өнөөдөр манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ихэд баярлаж байна” гэсэн юм. Ийнхүү бүтэн өдрийн турш Монголын салбар салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд нэр дэвшигч Н.Удвалд чин сэтгэлээсээ амжилт хүсч, сонгуулийн ажилд нь идэвхитэй оролцохоо амлаж байв.
Уулзалтын үеэр нэр дэвшигч Н.Удвал дэмжигч бүсгүйчүүддээ чин сэтгэлийн үгтэй захидал илгээж, баярын мэнд хүргэсэн юм.
Сонгуулийн сурталчилгаа болон мөрийн хөтөлбөрөө яагаад энэ үеэр танилцуулахгүй байгаа юм гэсэн асуултад нэр дэвшигч Н.Удвал хариулахдаа, ''Эмэгтэйчүүд та бид зовлон жаргал нэг, хувь тавилан нэгтэй хүмүүс. Та бид бусдын төлөө өөрийгөө зориулж явдаг, бусдын төлөө сэтгэлээ шаналгаж явдаг. Өр нимгэн, өрөвч сэтгэлтэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг минь дэвшүүлсэн нь Монголын олон эмэгтэйчүүдийг том сорилтод оруулсан гэж ойлголоо. Албан тушаалд хүрсэн ч ашиг сонирхолд хөтлөгдөж явсангүй. Миний ард байгаа Монголын нийт хүн амын 51 хувь болсон эхчүүд, эмэгтэйчүүд байгаа учраас би өөрийгөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж хэлж чадна'' гэсэн юм.