2013.06.03
Н.Чанцал: Өчигдөрхөн би суллагдаж, эрх чөлөөг амталлаа
Жирийн эмэгтэйчүүдийн төлөөлөл Н.Чанцал: Өчигдөрхөн би суллагдаж, эрх чөлөөг амталлаа
“Чанцал минь Н.Удвал сайдынхаа төлөө саналаа заавал өгөөрэй. Биднийг дэмжиж байгаа шүү гэж заавал дамжуулаарай”
Эрх чөлөө юутай үнэтэй вэ. Би их олон жил хоригдсон болохоор хүүгээ тосч авахгүй болов уу гэж их айж байлаа. Гэхдээ энэ бол ердөө л өчигдөрхөн. Сая Зүүн салаанаас автобусанд суугаад замдаа дөрвөн удаа бууж, дөрвөн удаа суулаа.
Энд орж ирэхийн тулд сэтгэл огшоод, даралт ихэдлээ. Одоо би өөрийнхөө төлөө саналаа өгөхөөр эрх чөлөөтэй эмэгтэй хүн болсон.
Тэнд үлдэж хоцорсон 400 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл надад хэлж захихдаа, “Чанцал минь Н.Удвал сайдынхаа төлөө саналаа заавал өгөөрэй. Биднийг дэмжиж байгаа шүү гэж заавал дамжуулаарай” гэсэн шүү. Ийм сайхан сэтгэлийн үгийг нь дайхаар энд яаран сандран ирлээ.