2013.05.30

Дундговьчууд талархлаа илэрхийлэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дундговь аймагт ажиллалаа. Уулзалтын танхимд иргэд багталцахгүй байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх сонгуулиар ирэхдээ “Би залуусаа шоронд явуулдаг биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байна” гэж амлаж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд цалинтай оюутныг бий болгож, хариуцлагажуулж байгаагийн үр шимийн талаар сая Боловсролын их сургууль төгсөөд сумандаа багшилж байгаа Ц.Нарантуяа ингэж ярьжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дундговь аймагт ажиллалаа.

“Таны санаачлан, хэрэгжүүлсэн оюутан бүрт олгодог 70 мянган төгрөг миний сурч боловсроход үнэхээр хэрэг болсон. Миний аав ээжийн ачаанаас их хөнгөлсөн, таны энэхүү сайн үйлсэд над шиг мянга мянган оюутан залуус талархаж явдаг шүү” гэсэн юм.

Мөн өөрийгөө П.Тамир гэж танилцуулсан нэгэн эмэгтэй Ерөнхийлөгчид хандан “Танд миний 80 настай ээж өөрийн биеэр баярлаж явдгаа хэлэхийг хүсдэг байсан ч бурхны оронд очоод удаагүй байна.

Би ийм боломж олдсон дээрээ түүнийг нь дамжуулья. Ээж минь таны хүн чанарт мэхийгээрээ гэж хэлсэн юм” гэв.