Энэ сарын 8-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь
2013.05.01

Энэ сарын 8-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Үүнтэй тойгоор парламентад суудалтай намууд нэр дэвшүүлэх, сонгуульд хэрхэн оролцох талаар шийдэх учиртай. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших тодорхой байгаа бөгөөд хэнийг нэр дэвшүүлэхийг парламентад суудалтай намууд хуралдаж шийдэх юм. Чухам хэзээ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар АН-ын байр суурийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь тодрууллаа.

Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Энэ сарын 7-нд манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно. Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчийг тодруулах юм. Харин маргааш нь буюу энэ сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ёсчлон батламжлах намын тавдугаар их хурал болно.