Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.05.08

Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө ажиллан

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох журмыг баталсаны дараа хаалттай хуралдсан.

Энэ үеэр АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь:

Улс төрийн тогтолцоог сайжруулах энэ чиглэлд ардчилсан нам түүчээлэн оролцоно.

2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажил, урдаа тавьсан ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгох энэ ажлыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Монгол улсад улс төрийн тогтолцоог сайжруулах энэ чиглэлд ардчилсан нам манлайлагчийн үүргийг дүрмийн шинэчлэлт, улс төрийн намын тухай хуулиудыг шинэчлэх ажилд ардчилсан нам түүчээлэн оролцоно гэдгээ илэрхийлж байна.