Жижиг А.Сүхбат АН-ыг сонгож батлахаа гардлаа
Сүүлийн үед бөхчүүд улс төрийг ихээр сонирхож, улс төрийн намд орох нь ихэслээ. Тэд хэдийгээр бөх ч гэлээ бас бусдын нэгэн адил аливаа байгууллагад элсэх, гарах эрхтэй билээ.
Тэр ч утгаараа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшсэн энэхүү түүхэн цаг үед бөхчүүд шил шилээ даран улс төрийн намд өргөдөлөө бичин албан ёсоор элсэх боллоо.
Хоёрхон жилийн өмнө гэхэд Б.Гантогтох гарьд АН-д гишүүнээр элсэн, улмаар тус намын дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүн болж байсан юм. Тэгвэл саяхан хэд хоногийн өмнө сумогийн их аварга Д.Дагвадорж АН-д элсэн батлахаа гардсан.
Харин өнөөдөр энэ цаг мөчит Төв аймгийн харъяат Даян аварга Агваансамдангийн Сүхбат АН-ыг сонгон элсэж, намын батлахаа гардаж байна.
Үүнээс үүдэн бөхчүүд улс төрийн намуудын даллага авсан бололтой. Дашрамд өгүүлэхэд түүний намын батлахыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААҮЯ-ны сайд Х.Баттулга гардуулан өглөө.