
2012.07.17
АН-ын ажлын хэсгийг Х.Баттулга ахална
Эвслийн Засгийн газар байгуулах саналыг улс төрийн хоёр ч хүчин АН-д тавиад буй. Мөн АН-ын ҮЗХ хуралдаж намуудтай хэлэлцээр хийх үүргийг УИХ дахь бүлэгтээ өгөөд байгаа билээ. Тиймээс АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, намуудтай хэлэлцээ хийж, гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.
Ингэхдээ ажлын хэсэгт АН-ын фракцуудын төлөөллийг тэнцүү оруулахаар болсон байна. Тодруулбал, ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын гишүүн, МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга ахлахаар болжээ.
Харин ажлын хэсгийн гишүүдээр МҮДН фракцын тэргүүнээр өнгөрсөн ням гаригт сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, "Шонхор"-ын С.Эрдэнэ, "Алтан гадас"-ын Ч.Сайханбилэг, "Нэг ардчилал"-ын Л.Гантөмөр нарыг томилжээ. Тэд өнөөдрөөс намуудтай хэлэлцээр хийж эхлэх бололтой.
Нийтлэлч
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.