Сангийн яамныхан туршлагажив
2012.04.19

Сангийн яамныхан туршлагажив

Дэлхийн Банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой С1 дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зохион байгуулсан зээлийн батлан даалтын сангийн туршлагыг судлах аялалыг 2012 оны 3-р сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулж БНСУ-ын Зээлийн батлан даалтын сан, АНУ-ын Жижиг бизнесийн газар болон Засгийн газрын батлан даалттай зээлдэгч нарын үндэсний нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Туршлага судлах аялалд Сангийн яамны төлөөлөл болон УИХ-ын гишүүд оролцсон.

Зээлийн батлан даалтын тогтолцооны хүрээнд дээрхи байгууллагуудын хэрэгждэг нэмэлт хөтөлбөрүүдтэй танилцаж, удирдлагуудтай нь Монголд Зээлийн Батлан Даалтын Санг хөгжүүлэх техник туслалцааны талаар санал солилцсон.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.