2012.04.05
Засгийн газрын дотоодын аудитын туршлагыг судлав
Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн Сангийн яамны дотоод хяналтыг бэхжүүлэх зорилгоор тус яамны дотоод аудитийн чадавхийг бэхжүүлэх (A2) бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2012 оны 3 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд Малайз, Сингапур Улсын Засгийн газрын дотоод аудитын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, Сангийн яаман дахь дотоод аудитын нэгжийн үүрэг функц, үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцах аялалд Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл болон Дэлхийн банкны Бээжин дахь оффисын Хятад/Монгол Улсыг хариуцсан Санхүүгийн удирдлагын төвийн дарга Ноён Дэвид Ай оролцсон байна. Төлөөлөгчид Малайз Улсын Ажил хөдөлмөрийн яам, Ажилчдын тэтгэмжийн сан, Дотоод аудиторуудын институт, Сингапур Улсын Дотоод аудиторуудын институтэд зочилж уулзалт хийсэн байна.
Энэ хүрээнд Малайз Улсын Сангийн яаманд харъяалагдах Улсын секторын дотоод аудитын Удирдах хороо, тус хорооны үүрэг, бүрэлдэхүүн, яамдын дотоод аудитын хороо, эрсдлийн удирдлагын тогтолцоо, гүйцэтгэлийн аудитын 3E (economy, efficiency, effectiveness) зэрэг шинэлэг асуудлуудтай танилцжээ. Мөн Сингапур Улсад Сангийн яамны дотоод аудитын дүрэм, Засгийн газрын нягтлан бодох бүртгэл, төрийн сангийн төлбөр тооцооны электрон программ хангамжийн талаарх мэдээлэлтэй танилцсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.