2012.03.09
Хөрөнгө оруулалтын хөтөлбөрын анхны хувилбарыг боловсруулжээ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам” батлах тухай 123 дугаар тогтоолоор 2011 оноос Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр УХОХ боловсруулах ажлыг эхлүүлсэн.
УХОХ нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах, хөгжилд чиглэсэн хамгийн хэрэгцээтэй төслүүдийг сонгон авах шинэ тогтолцоо болж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хамт жил бүрийн 4 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тухайн жилд хэрэгжүүлэх, санхүүжүүлэхээр санал болгох хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох үндсэн баримт бичиг байх юм.
Энэ ажлын хүрээнд 2011-2016 оны УХОХөтөлбөрт үндэслэн 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн тухай хуулийн хавсралт болох “Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээтэй уялдуулан тодотгон шинэчилж 2012-2017 оны УХОХ-ийн тодотголын анхны хувилбарыг боловсруулан хүргүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолын 2 дахь заалтын дагуу эрхлэх асуудлынхаа хүрээний хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, үр ашгийн тооцоог үнэлж, ач холбогдлоор нь эрэмбэлэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны дотор Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд ирүүлэхийг хүсчээ.
ЖИЧ: Хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах, үнэлэх, эрэмбэлэх ажилд шаардагдах зарим баримт бичгийг боловсруулан хавсралтаар хүргүүлж байна. Үүнд: 1.УХОХ-ийн 2012-2017 оны төсөл боловсруулах удирдамж
2.Салбарын тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтын хураангуй
3.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012-2017 оны УХОХ-ийн төсөл, хөрөнгийн төсөөлөл
4.УХОХ-т оруулах өөрчлөлтийн хүснэгт
5.ҮХШХ-ны даргын 2010 оны 137 дугаар тушаалаар батлагдсан “УХОХ-т тусгах хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах, үнэлэх, эрэмбэлэх аргачлал” 6.УХОХ-ийн төсөл хэлэлцүүлэх ерөнхий хуваарь
Эх сурвалж
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.