Ө.Энхтүвшин:Сэв суулгах биш харин ч тус болох үгийг би хэлсэн
2012.01.26

Ө.Энхтүвшин:Сэв суулгах биш харин ч тус болох үгийг би хэлсэн

Засгийн газрын орон гарсан сайдуудын оронд томилох нэр дэвшигчдийг өчигдрийн Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан ч Ардчилсан нам завсарлага авсан. Завсарлага авах болсон шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингийн хэлсэн үгтэй холбон тайлбарласан юм. Ө.Энхтүвшин дарга үүнд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Ардчилсан нам Засгийнгазрын сайдыгтомилох асуудлаар УИХ-ын Байнгын хороодоос завсарлага авлаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос дээш ирцтэйгээр хийх ёстой. Тэр нь одоо алга байна. Засгийн ажил гэдэг арав хоног байтугай арван минутын завсаргүй явж байх ёстой юм.

Гэнэтийн асуудал гарвал яах болж байна.

Тухайлбал сая Дарханд гарсан газын дэлбэрэлт олон хүнийг орон байргүй болголоо. Засгийн газраас гарахынхаа өмнө "цаашид хэвийн ажиллах ёстой, түргэн байгуулж өгнө" гэж байсан. Гэтэл гараад явлаа, чөлөөлөгдлөө, шууд зориуд бойкот хийж байна. Юу бодож, хэний төлөө, юу хийгээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна л даа.

-Гол нь таны хэлсэн үнэнхолбогдуулан Ардчилсан нам УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаас завсарлага авч байна. Үнэхээр та төрийн институци хоорондын харилцаанд сэв суухаар үг хэлсэн юм уу?

Тун тус болохоор үгийг би хэлсэн. Камерын өмнө ажил явахгүй, төрийн ажил явдаг ёс, жаяг, дэг гэж бий. Тэр дагуу явах ёстой гэсэн. Миний хэлсэн үг ердөө л энэ. Тэгэхгүйгээр баахан сэтгүүлчдийг дуудаж авчирчихаад хун загнаад, эсвэл доромжлоод байж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч', Ерөнхий сайд гэдэг уулздаг, ярьдаг газар дэг байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр телевизийн камерын өмнө ямар ажил хэрэгч яриа болох юм бэ. Би түүнийг нь л хэлж шүүмжилсэн.

-Гол нь энэ үгэнд тань эмзэглээд байгаа юм биш үү?

-Тэгвэл их л хэврэг байна.

-Уг нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг бид буруу асуудал дээр сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлнэ. Гэхдээ энэ бол төрийн ажлыг уяж, гацаана гэсэн үг биш *гэдгээ хэлж байсан. Харин өнөөдөр тэр амнаасаа буцаж байх шиг?

-Тийм л байна. Улс орон, ард түмнээ бодохгүйгээр, улс төрийн хожоо л харж байна. Энэ бол буруу. Ийм л хүмүүстэй хамтраад 3,4 жил ажиллачихсанаа харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.