С.Эрдэнэ:Тодорхой зорилго бүхий бүлэглэл МАН-д очиж нэгдсэн гэдгийг үгүйсгэхгүй
-МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх гээд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан. Харин тэдний олонхыг нь Ерөнхийлөгч хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл асуудал УИХ-аар хэлэлцэгдээд эхэллээ. Сайдад нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгч эсрэг байр суурийг илэрхийлсэн ч Ерөнхий сайдтай зөвшилдчихлөө гэж ойлгох болох уу?
-Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр огцруулах гэж байгаа сайд нараа чөлөөлөөд процедурын хувьд зөв яв гэж хэлж байна хэмээн ойлгосон. Дашрамд нь шинээр нэр дэвшигчдийн зарим нөхдийн тэнцэх эсэх асуудлыг нь өөрийнхөө үзэж байгаагаар хэлсэн байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хооронд албан ёсны ямар нэгэн зөвшилцлийн зүйл яригдаагүй гэж бодож байна.
-Шинээр сайд болохоор нэр нь орж ирээд байгаа хүмүүсийн талаар та ямар байр суурьтай байна?
-Ямар хүмүүс сайдын суудалд суух гэж байгааг иргэд өөрсдөө харж байгаа байлгүй дээ. Өнөөдөр МАН-ыг боловсон хүчин сайтай мундаг нам гэж ярьдаг шүү дээ. Гэтэл манай намын сайд нарын оронд нэр дэвшүүлж байгаа хүмүүс нь огтхон ч сэтгэлд хүрсэнгүй. Хуучин ажиллаж байсан зургаан сайд шинээр ажиллах гэж байгаа хүмүүсийг харьцуулаад харахад асар их ялгаатай харагдаж байна. Улс төрийн зангараг, төрийн ноён нуруу гээд аль ч талаас нь харсан тэр. Магадгүй АН боловсон хүчний чадавх сайтай болчихсон ч байж болох.
Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байсан зургаан сайд бол манай намын байдаг л нэг лидерүүд. Өөрөөр хэлбэл, сайдаар ажиллаж байсан зургаан хүнтэй эн тэнцүү лидерүүд манай намд зөндөө байгаа гэсэн үг. АН-аас Засгийн газарт ажилласан хүмүүс бол манай намын сор болсон лидерүүд биш гэж хэлэх гээд байгаа юм. Гэтэл МАН-ын гаргаж ирж байгаа зургаан хүнийг харахад манай тэдгээр хүмүүсийн энд хүрэхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр МАН дотроо хуваагдалтай байгаа болоод ч тэр үү, мэдэхгүй. Яагаад ийм хүмүүсийн нэрийг дэвшүүлж байгааг хэлж мэдэхгүй юм. Хамгийн гол нь МАН-ын боловсон хүчний чадвар суларчихсан гэж л харагдаж байна.
-Тэргүүн Шадар сайдад намын генсекээ нэр дэвшүүлж байгааг та мөн боловсон хүчинтэй холбож ойлгож байна уу?
-Чадавхгүй учраас байгаагаа л шавхаж тавьж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Уг нь У.Хүрэлсүх чинь ирэх оны сонгуульд намынхаа ялалт, ялагдлыг хүлээнэ гээд зуун хувь амлачихсан нөхөр. Түүнчлэн Улс төрийн намуудын тухай хуулиар бол Ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал хашиж болохгүй. УИХ, Засгийн газрын гишүүн гэх мэт төсөв захиран зарцуулдаг хөрөнгө мөнгө мэддэг албан тушаал эрхлэхийг хориглосон байдаг. Ардын намд үнэхээр Тэргүүн шадар сайдад тавьчихаар зангарагтай улстөрч байхгүй болсон шиг байна.
-3.4 жилийн турш хамтран ажиллаж байсан нөхдүүд үнэхээр сайн сөрөг хүчин байж чадна гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Сөрөг хүчний үүргийг сайн хийж чадах ч гэлээ эргэлзээ төрүүлсэн асуултууд байсаар байна?
-Эдгээр хүмүүс үлдсэн хугацаанд ажиллахдаа улстөрч мөн үү, биш үү гэдгээ л харуулна. Үнэхээр улстөрч мөн бол хүчтэй сөрөг хүчин байж чадна. Харин хуйвалдагчид, хувааж идэгчид байсан бол түүндээ хүлэгдээд "Королиа" шиг дуугүй суух байх. Цаг хугацаа л харуулна.
-Хэн бэ гэдгийг нь харж, хүлээж суух цаг хугацаа байгаа гэж үү?
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг З.Энхболд гишүүнээр ахлуулаад ажиллаж байна. Би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ер нь аливаа гэрээ, мөрийн хөтөлбөрийг яах гэж байгуулдаг юм. Хариуцлага хүлээх гэж батлуулдаг. Тэгэхээр гэрээ мөрийн хөтөлбөрийг дүгнээд хангалтгүй гэсэн дүгнэлт гарвал хэн нэг нь мэдээж хариуцлага хүлээж таарна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа намын дарга, хамтарсан засагт ажиллаж байсан сайд нарт хариуцлага тооцох асуудал босож ирнэ. Нэг их цаг хугацаа орохгүй болов уу гэж бодож байна.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ эцэслэн гарах вэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ажлын хэсгүүд хуралдаж байна.
-Түүнчлэн Ерөнхийлөгчзургаансайдаднэрдэвшигчдийгхүлээнзөвшөөрөхгүй байгаа нь АН-ынхны хийж байгаа улс төр гэж хардах хүмүүс олон байх шигбайна?
-Манай одоогийн Ерөнхийлөгч хаана, хэнд, юу хэлэхээ хэнээр ч заалгадаг хүн биш. Хэн нэгний захиж дайсан үгийг хэлдэг ч хүн биш. Хуулиараа ч, хувь хүний үүднээс ч Ерөнхийлөгч тийм биш. Улс төрд өөрийнхөөрөө яваад сурчихсан бие даасан улстөрч шүү дээ. Хэнээс ч хараат бусаар байр сууриа илэрхийлж, орчноо бүрдүүлдэг хүчтэй лидер.
-Түүнийг нам бус байж чадаж байна уу гэдэгт нь эргэлзээд байна л даа?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн амнаас өөр ямар үг хүлээгээд байгаа юм бол. Улстөрийн намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байхад нь ч тэр хүний амнаас үргэлж хурц үг гардаг байсан. Өөр дээрээ их гал татаж, шударга үнэнийг хатуугаар хэлдэг. Уг хүн нь тийм. УИХ-ын гишүүнээс нэрээ татаж “Бид улам олуулаа болоод ирнэ ээ" гээд гарч байсан удаа ч түүнд бий. Тиймээс түүний амнаас хэн нэгнийг магтан дуулсан үг хүлээгээд хэрэггүй.
-Ардчилсаннамыгхамтарсан Засгийн газраас гарснаас хойш түүний үг, үйлдэл эрс өөрчлөгдөөд байна гэж хардагдаад байна?
-Анх АН-ыг хамтарсан Засгийн газарт оруулах асуудалд тэрбээр эсрэг байр суурьтай хандаж байсан. ҮЗХ хуралдахад бид цөөнх болж ч байсан. Хуулийн хүрээнд шударга бай гэдэг зарчмыг Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. Миний харж байгаагаар Ерөнхийлөгчийн зүгээс аль нам байх нь хамаагүй. Хариуцлагыг үүрээд яв гэж байгаа юм. Хамтарсан Засгийн газарт орсон нь анхнаасаа л алдаа байсан. Засгаа хамтарч барьснаар улс оронд хэрэгтэй ямар ажил хийсэн юм гэж асуумаар байна. Мэдээж Оюутолгойн гэрээгээ л ярих байх. Оюутолгойн гэрээг хэн ч хийх л байсан. Тэгэхдээ энэ удаад хамгийн муу хувилбараар гэрээ хийж бараг ломбардад тавихтай адил зүйл болсон гэдгийг бүгд мэднэ. Харин одоо Тавантолгойн хувьцаа нэрлэсэн үнээр сая 72 мянган төгрөг болж байгаа.Энэ нь зөвхөн нэгхэн ордын хувьцаа. Үүний цаана маш олон стратегийн орд газар байгаа. Монголын иргэд бүх орд газраас хувьцаа эзэмших ёстой. Гэтэл одоо дөнгөж эхнийхээ хувьцааг авах гэж байна.
-Уг нь ирэх сарын 1-нээс олгогдохоор хуульчлагдаа биз дээ?
-Тийм. Гэтэл одоо бол юу ч болоогүй л байж байна.
-Гацаад байгаа гол асуудал нь юунд байна. АН Засгаас гарсантайхолбожтайлбарлах хүн олон байна. Мэдээж төр засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа байх?
-Нэгдүгээрт засаг салж байгаатай холбоотой. Гэхдээ ний нуугүй хэлэхэд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ одоо болтол хийгдээгүй байна. Эдийн засгийн бодит, зөв эргэлтэд оруулахгүй өдийг хүргэж байгаа нь гацаах сонирхолтой хүмүүсийн нөлөөлөл байгаа гэдэг нь тодорхой биз дээ.
-Гацаахсонирхолтойхүмүүсийн нөлөөлөл гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Хэсэг бүлэг олигархиуд Тавантолгойн гэрээг чинь бариад байна шүү дээ. Өнөөдөр Ухаахудагийн ордын үнэлгээг нэмэгдүүлэх, гаргасан хувьцааны үнэ ханшийг нэмэгдүүлэх бодит нөхцлийг хангах үүднээс Тавантолгойг өнөөдөр барьж байгаа юм.
Үүний цаана гадаад, дотоодын асар том улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Мөн хуйвалдаан явагдаж байна.
Ухаахудагийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэж байна. Харамсалтай нь тус орд газрыг Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" компанид л 2008 оны гуравдугаар сард өгөхдөө нийт эдэлбэр газрын дөрвөн хувь буюу лицензийн төлбөрт төлсөн төлбөрт тооцож олгохоор тохирсон юм шүү дээ.
-Лицензийн төлбөрт хэдийхэрийн юм өгч байсан юм бол?
-851 мянган доллар л байдаг юм. Нэг сая доллар ч хүрэхгүй. Гэтэл дөрвөн тэрбум доллараар үнэлэгдсэн ордыг дөрвөн мянга дахин өсгөсөн төлбөр хийгдэж байгаа юм. Хүнээс мянган төгрөг авчихаад дөрвөн мянга дахин өсгөж өгч байна шүү дээ. Ийм жишиг өнөөдөр дэлхийд байдаг уу. Хоёрдугаарт, Ухаахудагийн ордыг УИХ-аар хэлэлцээд стратегийн орд газарт оруулан баталсан. Ийм ордын 50 хувийг төр эзэмших ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдсэн. Нөгөө талаас энэ ордыг аж ахуйн нэгжид ашиглуулахаар болсон бол Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд уралдаант шалгаруулалт зарлах ёстой. Алийг нь ч хийгээгүй. Үр дүнд нь Ухаахудагийн ордыг Монголын зүгээр л нэг захын улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хэдэн нөхөд хэнтэй ч хуваалцахгүйгээр эзэмшиж байна шүү дээ.
-Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Тухайн үед төрд энэ хэмжээний эрх мэдлийг эдэлж, үүрэг хүлээж ажилласан хүмүүс л хүлээнэ.
-Хамтарсан Засгийн газарторж ажилласан гэдгээрээ,ялангуяа Сангийн сайдбайсан С.Баярцогтоор ч гэдэг юм уу, хэн нэгэн гар биеоролцсон нөхдөөр дамжуулжАН-д бурууг нялзаах гэсэнюм их явагдаж байна.Хариуцлагаасбултагчидгэх мэтээр дайрч давшилж эхэлсэн?
-УИХ-д өнөөдөр хэн олонх байгаа юм. Засгийн газарт ч тэр. Ерөнхий сайд нь хэн юм. Сү.Батболдын Засгийн газар л гэж ярина. Учир нь тэр хүний бүрдүүлсэн засаг. АН-аас зургаан сайд оруул гэж гуйгаагүй биз дээ. Харин ч эд зориуд хуйвалдаж хувааж идэж байгаа зүйлээ далдалж, 2008 оны долдугаар сарын 1-ний онц ноцтой хэргүүдээ хаах гэж АН-ын амыг барихаар урьсан шүү дээ.
-Гэхдээ АН-ынхан урилгыг нь хүлээж аваад өдий хүртэл хамтарчихсан л биз дээ?
-Засгаа хамтарч барих асуудал тухайн үед ҮЗХ-ны хурлаар маш бага хувийн саналаар дэмжигдсэн. Тодорхой зорилго бүхий бүлэглэл МАН-д очиж нэгдсэн гэдгийг үгүйсгэхгүй.
-Та хамтарсан Засгийн газарт орох сонирхолтой бүлэглэл тухайн үед ороод ирсэн гэж хэллээ. Тэр бүлэглэл Засгийн газраас цаад углуургаараа салж чадсан юм болов уу. Эсвэл зөвхөн өнгөн хөрсийг нь хуулаад хаячихав уу?
-Хамтарсан Засгийн газар салсан нь үнэн. Шийдвэр, УИХ-ын тогтоол гараад дараагийнх нь хүмүүс томилогдох гэж байна. Наанаа салсан уу, цаагуураа салсан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Цаг хугацаа хамгийн шударга шүүгч байх болно.
-Тэгэхээр Тавантолгойн гацааг арилгахын тулд цааш-даа МАН-ын дангаараа бүрдүүлсэн Засгийн газар ажиллаж таарах нь дээ. Харин АН-ынханд ямар нэгэн хэмжээгээр хариуцлага ирэх л байх, тийм үү?
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ер нь сонгуулиас өмнө хийх нь дэмий гэж бодож байна.
-Орж ирсэн мөнгө ньсонгуульд зориулагдчихмагадлал өндөр байгаа болохоор уу?
-Баахан хээл хахууль болж байгаад сонгуульд зориулагдах мөнгө босож ирнэ шүү дээ. Хамтарсан нэрээр 3.4 жил тоглолоо. Одоо МАН дангаараа засгаа барьж байна гээд хагас жил тоглох байлгүй. Яг үндсэндээ сонгуулийн дөрвөн жилд ард түмэнд хэрэгтэй зүйл хийсэн гэдэгт эргэлзэж байна. Олж харах ч үгүй байна. Тэгэхээр Монгол төрийн цаашдын бодлого зөв яваасай л гэж хүсэж байна.