ОРОЛЦОГЧ: 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн үндэсний чуулган 9 сарын 12 -нд зохион байгуулсан. Чуулгантай холбогдуулан Монголын Хүнсчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа. -Өнгөрсөн сард “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Чуулганаас ямар үр...

Дотооддоо нөөцөө сайн бүрдүүлчихвэл импортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болно. Энэ жилээс л бид анх удаагаа өвөлдөө монгол төмс, байцаа, луувангаа идэж байгаа нь сайн хэрэг. Төр аль болохоор бизнесээс хол байх ёстой. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа л явах нь дээр...

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан нь том алхам боллоо. Гуравхан сая хүн амтай Монгол олон сая малынхаа ач тусыг гаргах ёстой....

Малыг эрүүлжүүлэх зорилгоор тарьсан вакцины махан дахь үлдэгдэл 72 цагийн дараа задралд орж гадагшилдаг.Төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр иргэдийг аюулгүй хүнсээр хангах чиглэлийг л бид баримталж байна....

Хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг аваад сэтгэл ханамжтай байх, итгэлтэй байлгах нь бидний зорилго. Өндөр технологи хөгжсөн Японы “Тоуота” хүртэл машинаа зах зээлээс хэд хэдэн удаа татан авч байсан.Өнөөдрийн байдлаар 2500 гаруй малчдын янз бүрийн сүү авах магадлалтай ч манай үйлдвэрийн хувьд зөвхөн үйлдвэрийн чанарын шаардлага хангасан гарал үүслийн баталгаатай сүү авч байна....

Манай хэрэглэгчдийн гэнэн байдал овжин хүмүүсийн үйлдвэрлэгчдийг дарамтлах, худал мэдээлэл цацах тохиромжтой хөрс нь болдог.Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар асуудлыг «нааштай шийдэх» саналын анхны ханш 20 мянган төгрөгөөс эхэлдэг аж.Ихэнх тохиолдолд уншигчдад итгэл төрүүлэхийн тулд урьтаж бэлдсэн «зөрчилтэй» бүтээгдэхүүний зургийг тавина. Олны анхаарлыг ингэж татахыг PR-ын шинжлэх ухаанд “фокслох” гэж нэрлэдэгОлон нийтийн дунд зох...

Өнгөрсөн жил гэхэд бид хуурамч арав гаруй хоол амтлагчийг хийж байсныг МХГ, ЦЕГ-тай хамтарч ажилласны дүнд илрүүлсэн.Хэрэглэгчийн тухай хууль нь цаг үетэйгээ холбогдоод зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. 2003 онд анх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль батлагдсан. Нэг талаас үйлдвэрлэгчийг дэмжиж, нөгөө талаас хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн хүргэхэд тусалж байгаа юм....

Бид амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Үйл ажиллагаанд нэвтрүүлж, ягштал биелүүлэх ажил байсан. АПУ цэвэр ус гэхэд бөглөөн дээрээ үйлдвэрлэсэн он сар, цаг минут байдаг. Энэ нь хаана үйлдвэрлэсэн бөглөө, шошго вэ, лабораторийн шинжилгээ нь юу вэ гэх мэдээллийг агуулдаг. Мөшгилтийн мэдээлэл нь байгаа....

Богино хугацаанд хаана, ямар стандартаар хийсэн нь тодорхойгүй, нэр хүндтэй брендийг дуурайлгасан, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулдаг гэр маягийн бизнес эрхэлдэг хүмүүс бий болчихсон.Хүнсний үйлдвэрлэл Монголын стратеги бодлогын нэг хэсэг. Шийтгэхдээ шийтгэж, хамгаалахдаа хамгаалж баймаар.Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа мэдээллийн вэб сайтууд мэдээллийг шалгалгүй тавьдаг нь Монголын сэтгүүл зүйн нэг эмгэнэл....

Зарим судалгаагаар хүнсний аюулгүй байдлын хууль муу хэрэгжиж байна гэж байгаа ч үүнтэй санал нийлэхгүй.Бид улсын хэмжээнд ажилладаг цөөн байцаагчтай учраас хүч тарамддаг....

Орц, найрлагыг нь ойлгохгүй бүтээгдэхүүнийг эрүүл, аюулгүй гэдэгт яаж итгэх юм бэ?Ийм гэмт хэрэгтнүүдийг эрүүгийн хариуцлагад татах хуулийн орчин, механизм байхгүй учраас тэд давардаг....

Миний сонссоноор асуудлыг "нааштай шийдэх" саналын анхны ханш нь 20 мянга төгрөгөөс эхэлдэг. "Бид хэрэглэгчээс мөнгө авч байгаа юм биш, итгэл авч байгаа юм" гэж үйлдвэр эрхлэгчид ярьдаг. Хамгийн ноцтой нь ТББ-ыг шударга бус өрсөлдөөний зэвсэг болгож ашиглах боломж байгаад юм.Энэхүү гаж үзэгдэл гаарвал эрүүл бус өрсөлдөөн газар авна гэсэн үг....

Цаас гэдгийг нь нотлоод үзүүлээд байхад хурууны боолт гээд худлаа бичсэн. Гэхдээ цаас байж болохгүй. Бидний буруу байсан ч мэдээллээр тэгж сенсацлах нь онцгүй. Олон нийтийн дунд төөрөгдлүүд явж байдаг. Хар талханд хөх тарианы гурил хийж байж гоё болдог. Үйлдвэрийг харах толь нь лаборатори байдаг учраас бид 2013 онд лабораторио итгэмжүүлсэн. ...

Өглөө ажилдаа ирээд л шууд үйлдвэр лүү орж шинэ гарсан бүтээгдэхүүний амт чанарыг өөрийн биеэр нэг бүрчлэн шалгадаг. Өнгөрсөн жил манайд нэг хүн танай бүтээгдэхүүнээс бол хордлог өглөө гээд ирсэн. Бид гүйж очоод л эмнэлэгт хийлгэсэн дусал, эм тарианы мөнгийг нь гаргасан. Ямар ч шүүлтүүргүйгээр ашиглаж болохгүй. Хэрэв мөнгийг нь төлж чадахгүй бол үйлдвэрлэгч хүнд байдалд орно шүү дээ....

Талханд гадны биет хийчихээд бүтээгдэхүүн чинь ийм тийм байна гэсэн гүтгэлгүүд байнга ирдэг. Түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болтол нь микробиологийн шинжилгээнд оруулж физик, химийн үзүүлэлт нь эрүүл, аюулгүй байдлыг хангаж буй нь тогтоогдсоны дараа л бүтээгдэхүүнийг нийлүүлдэг....

Өнгөрсөн оны долоон сард нэгэн гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын байцаагчид манай үйлдвэрийг шалгасан. Тэр гомдол нь хиамнаас нохойн соёо олдсон гэсэн байсан.Тэр худлаа хэл аманд ач холбогдол өгөлгүй хяналтаа улам бүр сайжруулахаар ажилласны үр дүнд амжилтанд хүрч байгаа.Гэхдээ муу үг модон улаатай гэгчээр дурын вэб сайт дээр мэдээлэл нь үнэхээр баримттай эсэхийг нягтлалгүйгээр үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унагааж, мөнгө олох...

Хэрэв үндэслэлтэй буруутгавал бид хүлээж авна. Харамсалтай нь ихэнх цуурхал үндэслэлгүй байдаг.10 гаруй жил болоход бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, ноцтой зөрчил гараагүй.Сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн аваад яаж борлуулах, ямар хариуцлага хүлээх, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч худалдааны байгууллага хоорондын харилцааг нэг мөр болгох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. ...

Дэлхийн улс орнуудын хүнсний хэрэглээнд тодорхой хэмжээний өөрчлөлт, нэмэгдэл хүнсний бүтээгдэхүүнүүд бий болж байна. Хүн амаа яаж илүү хүртээмжтэй, тогтвортой хүнсээр хангах вэ гэдэг дээр бодлого хэрэгтэй байгаа. Махны үнийг тогтворжуулж, хэрэглэгчдэд жилийн дөрвөн улиралд шинэ мах нийлүүлэх асуудлыг нь шийдмээр байна. Тариаланчид маань улаан буудайны чанар дээр анхаарч, гурилын үйлдвэрүүд чанартай гурил гаргах хэрэгтэй. ...

Өөрийн нутаг орны онцлогт тохируулан нөөцөө яаж хүн амынхаа эрүүл хооллолтыг хангах үүднээс ашиглана гэдгийг бодолцон гаргах хэрэгтэй.Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесээ өргөжүүлье гэвэл чанар, эрүүл ахуйн асуудлаа хариуцах ёстой.Цус бол төмрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн үүнийг хаяад байгаа хэрнээ иргэд төмрийн дутагдалд орсоор байна. ...

Манайх том компани биш хэрнээ жижиг дунд үйлдвэрлэлд багтдаггүй. Энэ мэт завсрын компаниуд зөндөө байгаа учир энэ хуулийг одоо эргэн харах цаг нь болсон гэж боддог.Би хувьдаа НӨАТ-ын босгыг нэмэх тал дээр санал нийлэхгүй байгаа. Үйлдвэрлэгчээс өндөр ашгийг худалдааны байгууллага авдаг хэрнээ эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид очих хүртэл бүх хариуцлагыг үйлдвэрлэгч үүрдэг. ...

Ялангуяа нийслэлчүүдийн хэрэглэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг хуурай сүү, 20 хувийг үнээний цэвэр сүү эзэлж байгааг Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хийж байсан билээ. Таны хэлдгээр хэдэн үхэр модон саравчинд тэжээж байгааг нь хэлээд байна уу, эсвэл үүлдэр угсааны тал дээр анхаарч ажиллаж байгааг нь фермер гэх үү гэдэг нь өнөөдрийн хувьд бүрхэг....

Монголд 200 кг-аас доош бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгч гэж байхгүй шүү дээ.Дундын суутгалын 10 хувийг аж ахуй нэгжүүдээр дамжуулан авдаг систем маш дарамттай. Дотоодын зах зээлд үйлдвэрийн аргаар нядлагдсан мах зарагдаж байсан нь маш бага....

Миний бодлоор малчдад төрөөс үзүүлж байгаа хэт их хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал зэрэг нь махны нийлүүлэлтийг багасгах хүчин зүйл болж байна.Үйлдвэрлэгчдийн хувьд эцсийн бүтээгдэхүүний үнийг тэр болгон нэмээд, өөрчлөөд байх нь үнэхээр хүндрэлтэй байдаг. ...

Энэ жил “Чингис” бондоос мөнгө гаргаад 4000 толгой сайн үүлдрийн үхэр оруулж ирэх тухай яригдаж байна.Манай сүү үйлдвэрлэгч таван компани 2013 оны эхний зургаан сард гадны дөрвөн улсаас нийтдээ 9,5 сая ам.долларын 2.652,7 мянган кг хуурай сүү импортолжээ....

Жишээ нь 1989 онд нийт малын 10.9 хувийг үхэр, 57.8 хувийг хонь эзэлж байсан бол өнөөдөр үхэр ердөө 5.9 хувь, хонь 43.8 хувь болж буурчээ. Бүр НӨАТ-гүй болно гэхгүй ч энэ төрлийн бизнес эрхэлж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарах ёстой....

Хамгийн гол нь бүтээгдэхүүн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой.Хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хоорондын харилцааг зохицуулахын тулд эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай.Эцсийн дүндээ хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг нь хэрэглэгч өөрийн хэрэглээнд хэр зэрэг өндөр шаардлага тавьж байна өөрийгөө хэр зэрэг хүндэтгэж байгаатай л холбоотой....

Тусгай хөргөлтийн системтэй тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ түгээнэ. Энэ нь өвөл хөлдөөхгүй байх, зун халахгүй байж сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалах тохиромжтой температуртай байдаг ба үүнд бүртгэл хөтлөлт хийдэг.Зарим тохиолдолд сүлжээ дэлгүүрүүдийн хөргөгчний температур шаардлага хангахгүй халуун дулааны улиралд маш их буцаалт их хохирол амсах тохиолдол байдаг. ...

Бүх насны хүүхдийн сүү, сүүн тэжээл, хүн амын өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ, Монгол уламжлалт аргаар төрөл бүрийн цагаан идээг боловсруулж, нийт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.Сүүгээ өөрсдөө зөөгөөд төвлөрсөн цэгт хүргэх боломж тэр болгон айл бүрд байхгүй. Тиймээс гэрийнх нь гаднаас шууд худалдаад авч байгаа ченжид хэлсэн үнээр нь өгдөг. Шууд малчнаас ...

Сүүлийн үед ТББ –ын нэрийг барьж, мэргэжлийн бус хүн үндэслэлгүйгээр, хэрэглэгчдэд буруу ташаа дүгнэлт, тайлбар өгч, үйлдвэрлэгчдийн нэр хүндэд хэвлэл мэдээллээр дамжуулан бүдүүлгээр удаа дараа халдаж байгаа нь үндэсний үйлдвэрүүдийн хөгжилд их хор хөнөөлтэй юм....

Үйл ажиллагаа эрхлэгч өөрийн тарьж ургуулсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, боловсруулсан импортлосон хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход олон шат дамжлагаар бичиг баримт бүрдүүлж импортын мэдэгдэл авах, импортоор оруулж ирэх бүрт загвар дээжид шинжилгээ хийлгэж байсан асуудлыг байхгүй болгосон. Хүнсний аюулгүй байдал гэх...

Ноолуурын үйлдвэрүүд энэхүү дэмжлэгийг авснаар үндсэндээ дотооддоо ноолуураа бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж экспортолж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэн байгааг хэлэхэд таатай байна.Энэ үед миний ярьж байсан бодлого бол хүн болгон иддэг уудаг сүүнд урамшуулал олгож, дэмжих нь зүйтэй гэсэн юм. Засгийн газар өнөөдөр гарцаагүй шийдэх ёстой асуудлуудыг барьж авч байна.Монгол хүн бүр монгол үнээний сүүгээ ууя, импо...

Улсын хэмжээнд хоногт 220 гаруй тн сүү боловсруулж төрөл бүрийн сүү, цагаан идээ үйлдвэрлэх хүчин чадал бүхий 90 гаруй үйлдвэр, цех ажиллаж /зайрмагны цехийг оролцуулаад/ байгаагаас тогтмол үйл ажиллагаа эрхэлж ундны сүү, тараг үйлдвэрлэн нийтийн хэрэгцээнд жилийн турш нийлүүлж байгаа 20 орчим жижиг дунд үйлдвэр байна.Хот суурин газарт хүн амын 60 гаруй % нь амьдардаг бөгөөд 2010 онд хотын нэг хүнд ноогдож байгаа сүүний хэмжээ...

Энэ зүгээр л цагаа олоогүй, гал унтраах арга. Үнийг зохиомлоор өсгөхгүй байх бодлого л байх гэж бодож байна. Үйлдвэрлэлийг бүрэн хэмжээгээр дэмжихэд хүрэлцэхгүй. Миний бодлоор дан эрдэмтэд, мэргэжилтнүүд биш, фермерүүд, яам, малчид, сүүний үйлдвэрлэгчид оролцоод хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын хэсэг гарч, бодлого боловсруулах нь зүйтэй. ...

Урамшуулалд 500 төгрөгийг ямар үндэслэлтэй гарч ирсэн гэдгийг гайхаад байна. Үнэхээр эрүүл ахуй, ариун цэвэр шаардлагыг бүрэн хангасан бол магадгүй 500 төгрөг өгч болох юм.Сүүний нийлүүлэлт нэмэгдээд, үйлдвэрлэл ихсээд ирэхээр үнэ аяндаа буух ёстой. Энэ зах зээлийн жам.Түүнчлэн сүүний чанар ариун цэврийг хангах талаар зориуд бодлоготой, системтэй сургалт явуулах хэрэгтэй. Гэхдээ сумын төв дээр нойрыг нь хүртэл лекц унших биш. ...

Гэтэл өнөөдөр нөгөө урамшууллын асуудал яг шийдэгдсэн гэвэл үгүй. Засгийн газрын түвшинд ямар ч гэсэн санал, төслөө боловсруулаад шийдэх шатандаа л явж байна. Урамшуулал нь 300 төгрөг байх уу, 500 төгрөг байх уу гэдгийг ч шийдээгүй.Түүнээс биш хаа байсан Увсад үйлдвэрлэгдэж байгаа сүүнд урамшуулал өгнө гэж хавтгайруулахын оронд сүү үйлдвэрлэгчдэд сүүгээ өгч байгаа сүүн дээр фермерүүд болон малчдад урамшуулал олгох нь зөв. Ямар...

Бид улсын хэмжээнд бүс бүсээр нь ангилж, бүсийн холбоог дотор нь байгуулсан. Бидний хэдэн фермерүүд улс төрчдийг урамшуулал өгнө гэж ярихаас ч өмнө яамтай зөндөө уулзаж, учир байдлаа ярьдаг байсан боловч ер тоодоггүй байсан. Харин энэ засгийн газар овоо сонсоод, уулзаж ярилцаад байгаа нь сайн хэрэг болж байна. Яагаад гэвэл дэлхий дээрх бүх оронд сүү гэдэг зүйл заавал татаастай явдаг. Учир нь нэгдүгээрт сүү гаргаж авна гэдэг өө...

Эксперт Сэтгэгдэл

Орон нутгийн малчид, фермерүүдийг дэмжин ажиллаж байгаа ТЕSO группийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье...цаашид малчдын хөдөлмөрийг хөнгөвчилөх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах тал дээр орон нутгийн удирдлага, малчид, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж жижиг бичил зээл, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд хамтран ажиллахыг хүсч байна

2019.10.29

Бид яагаад хямд үнэтэй махаар иргэдээ хангаж чадахгүй байгаа юм? Бид яагаад дотоодоосоо сүүнийхээ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм бэ? Энэ бүхэнд төрийн зөв бөгөөд бусад салбартайгаа учлдаа холбоотой бодлого үгүйлэгдэж байна. Тэрхүү бодлогоо дагасан дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж байна.

2014.03.31
Лхагваа Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албаны төлөөлөгч

Үйлдвэрлэгчдийг шантаажилж мөнгө нэхсэн манай байгууллагад байнга ирдэг. Зохион байгуулалттай хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг бүлэг хүмүүс байгааг ч тогтоосон. Одоо ч гэсэн манайд яг ийм нэг хэргийг шалгаж байгаа.

2014.03.26
Давхарбаяр "Хүнс маш сэргэлт" ХХК захирал

Монголд бизнесийн шударга өрсөлдөөн хэрэгтэй байна. Нийгэмд янз бүрийн ташаа мэдээллийг зориуд тараадаг нь өрсөлдөгч нарын л хийж байгаа ажил. Монголчуудын тамын тогооны үлгэр арилдаггүй юм байна гэдгийг гучин жилийн турш ойлгож байна. Гаднаас төхөөрөмж импортолдог байж биднийг төхөөрөмж үйлдвэрлэдэггүй гэж муулдаг. Манай компани бол монголд ганц байдаг тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн компани. Дотооддоо тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гэдгийг компаниуд ч тэр, яам тамгын газрынхан ч тэр мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Өөрсдөө гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж шахах сонирхолтой. Зарим хэсэг бүлэг албан тушаалтнууд монголдоо тоног төхөөрөмж үйлдвэрлэл огт байхгүй мэт, эсвэл чанар муу гэж ярьдаг. Хүний амаар ажил хийдэг нь үйлдвэрлэгч хүний хувьд таалагддаггүй. Энд тэндхийн форумд бүгдээрээ нийлж байгаад гаднаас төхөөрөмж авья гэдэг. Гэтэл монголдоо хийх боломж байгаа шүү дээ. Улам сайн хийлгэдэг болгохын тулд яагаад дэмжихийг хүсэхгүй байгааг ойлгодоггүй. Төсөл бичихээр дэмждэггүй хэрнээ ЖДҮ-ийг хөгжүлэх нэрийдлээр маш үнэтэй тоног төхөөрөмжийг хөрөнгөө гадагшаа урсган байж оруулж ирдэг нь утгагүй. Саяхан гэхэд сүүний жижиг үйлдвэрийн төхөөрөмжийг бид 35-40 сая төгрөгөөр хийх боломжтой байтал, 150 сая төгрөгний төсөл болгоод гаднаас ав гэж фермерт хэлж байгаа нь юу гэсэн үг вэ. 150 саяар л төсөл бичээд ир, мөнгийг чинь өгье гэдэг муухай бизнес явагдаад байна. Хятадын зах зээл, импортлогчдоос болж манай 200 ажилчинтай байсан үйлдвэр 5, 10 ажилчинтай болтол түрж байна. Үнэхээр л үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэвэл дорвитой бодлогоор дэмжих ёстой. Хятад хямд том бааз хэдий ч нэг өдөр төхөөрөмж гаргахаа болилоо гэхэд бид яах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.

2014.03.26
Энхтуяа.Б Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн ХИБС-ийн чанар, аюулгүй байдлын багийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор

Би энд гурван санаа хэлэхийг хүсч байна. 1. Ер нь мэдээлэл бэлтгэхдээ хэвлэлийн ажилтан бол хариуцлагатай хандах ёстойг бүгд хэлнэ. Гэхдээ манай хэвлэлийн салбарт энэ байдал арай төлөвшөөгүй. Сэтгүүл зүй өндөр хөгжсөн газар сэтгүүлчид салбарын асуудлаар нарийн мэргэшсэн, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй байдаг. Манайх шиг нэг хүн спортын тухай мэдээлэл, хүнсний тухай мэдээлэл ч бэлдээд явдаггүй. Мэргэших шаардлагатай. 2. Эрүүл мэндийн анагаах ухааны сургуулиуд төмс хүнсний ногооны талаар судлагаа хийснээ танилцуулсан. Гэтэл сургууль бол сургалт, судалгааны байгууллага. Хяналтын, дүгнэлт гаргадаг биш. Тэр багш нар судалгааны дүнгээ танилцуулж болно. Гэхдээ судалгааны эхлэл зах сэжүүр байхад тэр мэдээллийг сэтгүүлчид хэт өндөр гаргаж, нийтэд мэдээлсэн нь нэг талдаа анхаарууштай. 3. Хүнс үйлдвэрлэгчид өөрсдөө мэргэжлийн хүмүүс байх ёстой. Англид гэхэд гурав, дөрвөн чиглэлээр мэргэшсэн сертификат авч сургалтад суусан хүнийг хүнсний бизнес эрхлэхийг зөвшөөрдөг. Гэтэл манайд бол хэн зоригтой нь энэ рүү орох хандлага ажиглагддаг. Компаниудын захирлуудын дунд мэргэжлийн технологи, бизнесийн хүн цөөхөн байгаа.

2014.03.26
Лхагважав Хүнсчдийн Холбооны Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх, Хяналтын зөвлөлийн гишүүн

Хүнс үйлдвэрлэгч биш хүнсний мэргэжилтний хувьд өөрийн санааг бичмээр санагдлаа. Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилт хүнд байна. Хүнс үйлдвэрлэгчдэд тавих ёстой шаардлага мөн үү гэвэл мөн. Гэхдээ жижиг үйлдвэрүүдийн хувьд технологийн болоод эрүүл ахуйн бүх шаардлагыг хангаж ажиллахад хэцүү. Олж байгаа хэдэн төгрөг нь ийм шаардлагыг хангахад хүрдэггүй. Тэгэхээр хүнсний салбарт жижиг дунд бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй гэсэн үг. Үйлдвэрлэгчдээс мөнгө шантаажилдаг асуудал бас нэг зүйл хэлмээр байна. Хиаман дотроос хадаас гараад ирлээ гэж ярьцгааж байна. Гэтэл чанамал хиамнаас хадаас байтугай модны үртэс ч гарахааргүй тийм л технологитой шүү дээ. Нэг олгой хиам барьж аваад хадаас чихээд зогсож байдаг хүн гэж байх уу?

2014.03.25
Оюунбилэг.Г "Ану болор" ХХК, Гүйцэтгэх захирал

Хүнс үйлдвэрлэгч биш хүнсний мэргэжилтний хувьд өөрийн санааг бичмээр санагдлаа. Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилт хүнд байна. Хүнс үйлдвэрлэгчдэд тавих ёстой шаардлага мөн үү гэвэл мөн. Гэхдээ жижиг үйлдвэрүүдийн хувьд технологийн болоод эрүүл ахуйн бүх шаардлагыг хангаж ажиллахад хэцүү. Олж байгаа хэдэн төгрөг нь ийм шаардлагыг хангахад хүрдэггүй. Тэгэхээр хүнсний салбарт жижиг дунд бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй гэсэн үг. Үйлдвэрлэгчдээс мөнгө шантаажилдаг асуудал бас нэг зүйл хэлмээр байна. Хиаман дотроос хадаас гараад ирлээ гэж ярьцгааж байна. Гэтэл чанамал хиамнаас хадаас байтугай модны үртэс ч гарахааргүй тийм л технологитой шүү дээ. Нэг олгой хиам барьж аваад хадаас чихээд зогсож байдаг хүн гэж байх уу?

2014.03.25
Оюунбилэг.Г "Ану болор" ХХК, Гүйцэтгэх захирал

Сайтын энэ хэлэлцүүлгийг би сайн мэднэ. Өдөр болгон орсон ярилцлагыг уншдаг. Ярилцлага өгсөн үйлдвэрлэгчидтэй санал нэг байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэтэрхий нэг талдаа үйлчлээд байна уу гэсэн бодолтой байна. Хэн дуртай нь үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний нэр хүндэд чөлөөтэй халддаг болчихсон. Баахан нохойн соёоны асуудал гарсныг бид мэдэж байгаа. Эхлээд Номадсын хуушуурнаас, дараа нь Мах Импексийн хиамнаас гарсан гээд зураг хөргийг нь тавиад бөөн хэл ам болсон. Хамгийн хачирхалтай тийм олон нохойны соёо тийм олон байгууллагын бүтээгдэхүүнээс гарна гэж байх уу? Манайд хүртэл нэг нөхөр нохойн соёо ярьж ирэхээр нь зургийг чинь авч, гомдлын үнэн мөнийг тогтооно гэтэл зугтаагаад явчихсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, ялангуяа интернетэд тавьсан буруу мэдээллийг буцаад хянаж, хариуцлага тооцох механизм байхгүй учраас тэр хүмүүс давраад байна. Байдал цаашдаа даамжирвал гинжин урвалын зарчмаар олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Үйлдвэрүүдийн орлого буурахаас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, амьжиргаанд хүртэл нөлөөлөх талтай. Шударга бус өрсөлдөөн газар авна.

2014.03.25
Оюунбаяр.Д Хүнсчдийн Холбооны талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх багийн гишүүн, Бамбууш ХХК-ийн ерөнхий технологич

Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны байгууллагын зүгээс иргэдэд эрүүл хооллолт, зөв хооллолт, ямар хүнсийг хэрэглэх ёстой юм бэ гэсэн анхан шатны зөвлөгөө өгөх нэвтрүлэх, мэдээллэх нь маш бага байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг түлхүү өгөөсэй гэж хүсдэг. Түүнчлэн чихэр, өөх давсны хор уршиг, хэрэглээний талаар мэдээллийг өгч байх хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж бид нар хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд ярихад түүхий эдийн чанар их чухал нөлөөлдөг. Нарийн боовны үйлдвэрт 60-70 хувь нь гурил ордог. Тэгэхээр гурилын үзүүлэлт чанар нь тогтвортой байж чаддаггүй. Хэдийгээр эх орны гурилыг хэрэглэдэг ч гэлээ тодорхой анхаарах асуудал бий. Импортын гурилтай харьцуулахад хүндрэлтэй зүйл байдаг. Энэ шалтгаан нь бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг бууруулдаг. Гэтэл чанар сайтай импортын гурил маань хэтэрхий өндөр үнэтэй болчихдог. Өндөр үнэтэйг сонговол бүтээгдэхүүний өртөг өндөр болчихно шүү дээ. Уг нь бид нар хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн өгмөөр байдаг. Гэтэл худалдан авагчдын маань чадвар сул учраас компани тэднийхээ эрх ашгийг боддог.

2014.03.25
Оюундэлгэр.Г Монголын хүнсчдийн холбооны Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх

Сүүний салбарт хүнсний аюулгүй байдлыг сахих ёстой, нарийн шат дараалалтай байх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ эхлээд нэг асуудлыг шийдэх ёстой. Талаар нэг, хөдөөгөөр нэг тарсан малчдынхаа сүүг цуглуулдаг тогтолцоогоо бүрдүүлчихээд аюулгүй байдал ярих ёстой. Ингээгүй цагт аюулгүй байдал, ямар нэгэн стандартын энэ яриа ямар ч утгагүй. Тиймээс би Хүнсчдийн холбооны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зөвлөхөөр ажилладагийн хувьд малчид, фермерүүдийн нийлүүлэх сүүний хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч Шилийн гол аймагт сургалт зохион байгуулсан. Малчид сүүгээ хаана, яаж борлуулахаа ч мэдээгүй байхад аюулгүй байдлын тухай яриад эхэлж байгаа нь буруу. Сүү нийлүүлэл сүлжээ, өөрөөр хэлбэл дэд бүтэц бий болсон цагт малчид, фермерүүд өөрсдөө аяндаа тавигдсан стандартуудыг мөрдөөд эхэлнэ. Манайхан хуучин тогтолцоогоо юу ч үгүй устгачихсан. Сүү бэлтгэн нийлүүлдэг байсан хөргөлтийн төв, сум суманд цөцгийн тос, аарц бэлтгэдэг байсан газруудын аль нь ч алга. Малчид малынхаа сүүний жаахан хэсгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэхээс хэтрэхгүй байна. Эрчимжүүлсэн фермийн үнээнээс саасан сүүг үйлдвэрүүдэд нийлүүлье гэж зарим нь ярьж байна. Гэвч тэр эрчимжсэн фермерт зориулсан, өндөр ашиг шимтэй хэдхэн компанид байдаг. Гэтэл цаана нь монголоор дүүрэн үнээ зүгээр л бэлчиж байна. Малчдын үйлдвэрлэсэн байгалийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тогтолцоо л хэрэгтэй. Одоо хүмүүс сүүний үйлдвэрт нийлүүлэгдсэн сүүг хольцтой гэдгийг мэддэг болсон. Цэвэр саалийн сүү авъя гэхээр бага хэмжээгээр хэн нэгэн нь гудамжинд зараад сууж байдаг. Гар нь халтар байсан ч хэрэглэгчид авъя даа л гэдэг.

2014.03.25
Ариунбилэг.Г "Хаан сүү" ХХК-ийн захирал

Манайх хоёр гурван удаа үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр дарамтлуулж байсан. Гэхдээ энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь хуулиндаа сайн тусгах ёстой. Тухайлбал ямар нэгэн үйлдвэр, аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан бол хариуцлага тооцдог механизмыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Өөр бол бусад асуудал нь үйлдвэрлэгчдийн асуудал. Нэг зүйл нэмье гэвэл төрийн байгууллагуудын дарамт жаахан байдаг. Түүнчлэн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал хэлмээр байна. Үйлдвэрлэгч өөрөө бүтээгдэхүүний хяналтаа хийж байгаа учир шинжилгээний бичгийг МХГ-аас авахаа больсон. Гэтэл худалдан борлуулагчид шинжилгээний бичиг нэхээд байгаа нь хоорондоо уялдаагүй болон мэдээлэлгүй байгаа нь МХГ-аас мэдээллээ сайн түгээх талаар тайлбар өгөх хэрэгтэй байна.

2014.03.25
Сайнтуяа.Ж "Найнги" ХХК-ийн захирал

Томоохон үйлдвэрлэгч компаниудын зүгээс Пиар явуулдаг байх. Гэхдээ хэрэглэгчид огт худал юм ярихгүй. Гол нь хүмүүсийн ухамсараас шалтгаалж байгаа. Мөн манай улс чинь цөөхөн хүн амтай учир жижиг зах зээлтэй. Хэдхэн үйлдвэрлэгч байгаа тул хоорондоо зөв шударга өрсөлдөх ёстой. Хэвлэл мэдээллээс харж байхад тэр үүднээс нийгэмд буруу ташаа мэдээлэл тараах явдал байдаг байх. Нэгэнт хүнсний үйлдвэр дэх тулгамдсан асуудал ярьж байгаа учраас нэг зүйлийг хэлмээр байна. өнгөрсөн оны гурван сард батлагдсан хууль бол их боломжийн сайхан, амьдрал дээр нийцсэн хууль гэж бодож байгаа. Ялангуяа хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн импортолж оруулж ирэхийг хориглосон нь маш зөв алхам болсон. Ямар ч гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй хүнсийг оруулах явдлыг багасгасан гэж бодож байгаа. Одоо бол аж ахуй нэгж гарал үүсэл нь тодорхой, бичигтэй орж ирж байгаа учраас их зөв.

2014.03.25

Зөвхөн шантаажаар амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Төрийн нэр барьсан шантаажийн байгууллага хүртэл гарсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Хэн нэгнийг үзэл бодлын нь төлөө хавчин гадуурхаж, бизнесийнх нь нэр хүндэд халдах юм уу, эсвэл бизнесийг шууд булааж авах гэсэн төрийн байгууллагын оролдлого нь шантаажаар амьдрагчдад сайхан өгөөш болж байна. Тэд хуурамч мэдээлэл цацаж, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нь бууруулах гэж улайран зүтгэхдээ ШӨХТГ, АТГ-аар айлган сүрдүүлдэг болсон байна. Эх орны үйлдвэрлэгчдээ төр засаг хамгаалалтдаа авахгүй бол гадаад дотоодын мангасуудын аманд орж үхэх нь байна шүү. Нөгөө яриад байсан эх орондоо сайхан амьдаргаая гэсэн чинь яалаа.

2014.03.25

Зөвхөн шантаажаар амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Төрийн нэр барьсан шантаажийн байгууллага хүртэл гарсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Хэн нэгнийг үзэл бодлын нь төлөө хавчин гадуурхаж, бизнесийнх нь нэр хүндэд халдах юм уу, эсвэл бизнесийг шууд булааж авах гэсэн төрийн байгууллагын оролдлого нь шантаажаар амьдрагчдад сайхан өгөөш болж байна. Тэд хуурамч мэдээлэл цацаж, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нь бууруулах гэж улайран зүтгэхдээ ШӨХТГ, АТГ-аар айлган сүрдүүлдэг болсон байна. Эх орны үйлдвэрлэгчдээ төр засаг хамгаалалтдаа авахгүй бол гадаад дотоодын мангасуудын аманд орж үхэх нь байна шүү. Нөгөө яриад байсан эх орондоо сайхан амьдаргаая гэсэн чинь яалаа.

2014.03.25
Хонгорзул.Н Хүнсчдийн Холбооны Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх багийн гишүүн, Мах импекс ХК-ийн лабораторийн эрхлэгч

Бренд гэдэг оюуны өмчийн хамгийн чухал хэлбэр. Гэтэл Монголд энэ талын хууль, тогтоомж гэж авах юм байхгүй. Хүний махаа идэж хийж бүтээсэн юмыг үнэлнэ гэдгийг мэддэггүй. Тийм учраас өнөөдөр хүнсний үйлдвэрлэлийн салбарт ийм асуудал гарч байгаа юм. Хэрэв хууль тогтоомж олигтой хэрэгждэг байсан бол бусдын хөлс, цусыг сорж амьдардаг бэртэгчин хүмүүс цөөхөн л байх байсан юм. Үйлдвэрлэгч байлаа гээд тэдэнд мөнгө илүүдээд байгаа юм биш.

2014.03.25
Уянга.С Хүнсчдийн Холбооны Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх багийн гишүүн, Мах импекс ХК-ийн лабораторийн эрхлэгч

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг нэлээд гайгүй хууль болсон гэж үзэж байна. Харин энэ хуулийг далимдуулж үйлдвэрлэгчдийг дарамталдаг хэсэг бүлэг хүмүүс бий болчихсон юм болов уу гэсэн хардлага төрдөг. Үйлдвэрлэгчийн алдаанаас болж чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн борлогдох тохиолдол нэлээдгүй байдаг ч үүн дээр дөрөөлөөд хэрээс хэтэрсэн зүйл нэхдэг тохиолдол бий. Бүр 10 сая төгрөг нэхэж байсан тохиолдол ч бий. Хэрэв шударга бус өрсөлдөөний энэ хэлбэр тэр чигээрээ үргэлжилвэл үйлдвэрлэлийн хөгжлийг сааруулж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байна.

2014.03.25

Ovoo bosgoogui bol shaazgai yund suuh be gedegde. todorhoi hemjeegeer aldaa garahaar bsan l bj taarna, gehdee irged gomdloo sn shalguulsnii etsest unen muniig n togtooj uneheer aimshigtai tom aldaa gargasan bol busad humuusiig seremjluuleh n zow. harin tiim bish bol joohon uhamsartai handah heregtei. ern hun l ooroo hunsee shalgaj sn awah heregtei. zarim delguur oorsdoo buruu hadgalj eswel hugatsaa n duussan buteegdehuun zarj bdag. yalanguya 8 neriin delguuruud tedene hariutslaga tootsoh hergetei. MHG yu hiij suudag bnaaaa

2014.03.25

100 хувь зөв, 100 хувь буруу гэж байхгүй. Тэр мөнгө нэхэж шантаажилдаг сайтынхан ичээсэй. Сэтгүүлчдийн нэрийг жинхэнэ гутааж байгаа байхгүй юу. Тэгээд ч тэр сайтууд цэвэр хэвлэл мэдээллийн бус, портал сайтууд л байна лээ ш дээ. Ноднин нэг сайт нь хууль зөрчсөн гээд хаагдаж байсан. Тиймээс контентийн тухай хуулийг яаралтай шинэчилж батлах хэрэгтэй. Хэн дуртай нь худлаа мэдээлэл цацаж, брэндийн нэр хүндийг гутаах явдал их байна. Тэр 13 хамаатан садан бол арай л дэндүү ухамсаргүй. хүний хөдөлмөр шулж мөлжсөн амьтад байна дааа.

2014.03.25

Яахав нэг талаас харахад тийм байж болох юм. Бас дандаа нэг талын мэдээлэл аваад байхаар нээрээ л муу юманд итгэхдээ амархан болохоор ч тэр үү итгэчихээд байдаг талтай. Гэхдээ бас дандаа хүнсний үйлдвэрүүдийн зөв гэж байхгүй шүү дээ. Жижиг үйлдвэрүүд, цех бас жоохон маапаантай ажилладаг байх. Харин томоохон үйлдвэрлэгчид бол мэдээж хяналт шалгалт ихтэй учир стандартаа бариад явж байгаа гэдэгт итгэдэг. Шинэ гарсан хүнсний тухай хуулиар хэрэглэгч ч гэсэн өөрөө ам руугаа орж байгаа бүтээгдэхүүнээ сонгохдоо он сар, өдөр, хугацааг, хадгалах зааврыг харж байх ёстой шүү дээ.

2014.03.25

Jur Ur, Bat-Baigali geh met byaluu uildverlegch tom kompaniudiin uusgen baiguulagchid ankh ger uildverlelees ehelj, daraa ni jijig aj ahuin negj baiguulj baisan gej tuuheesee yarij baisniig sonsson. Yamar ch bisiness ugaasaa jijgees l ehleh baih.Ariun tsever, eruul ahuin shaardlagiig hangah, chanartai, shine buteegdhuuneer byaluugaa uildverleh geh met shaardalagiig biyeluulj baival huviaraa byaluu hiij baigaa humuusiig buruutgaj, horigloh ni shudarga bus baihaa. Manai byaluu urlagch mundaguud tom byaluunii uildveruudees ch iluu goyo setgej, iluu goyo byaluu hiij baina gej bi boddog. Bas geriin hool gyanznii hoolnoos amttai gedeg shig geriin amtand durlagsad ch baidag. Hereglechdiin shaardlagiig ted hangaj chadaad baigaa uchraas zah zeeld erelt ni baisaar baina. Olnii tanil humuus ch byaluu zahialj hiilguulsen ni olon l haragddag. Tuunees humuus genedeed zahialaad baigaa yum bish baih. Ugaasaa chuluut zah zeeld shudargaar ursulduhud bolohgui yumgui. Gol ni hyanalt tavij zohitsuulah, jijig dund uildverleliig demjih uuregtei turiin baiguullaguud ni nuhtshuliig bolomjiig ni burduulj, standarjuulj, certificate-juulahad ankhaarah heregtei sanagdah yum.Huns, HAA-n yam, Hudulmuriin yam, Jijig Dund Uildverleliig Demjih Gazar, Mergejliin Hyanaltiin gazar geh met turiin baiguullaguud huviaraa uildverlel erkhlegchdiig demijh, certificate-juulah, standard bii bolgoh, hyanalt tavikh arga hemjee avah bolomj baimaar yum. Emegteichuud, Ekhchuudiig orlogiin ekh uusvertei bolgoh, shineer ajliin bair bii bolgoj hudulmur erkhleltiig nemegduuleh, dotoodiin hemjeend huns uildverleliig urgujuulehed huvi nemer oruulah bolomjtoi gedeg eyreg talaas ni harj asuudald anhaarlaa handuulaasai.

2014.03.24

Гэрээр хvнс vйлдвэрлэдэг хvмvvc одоо олширсон хяналт тавих эрvvл ахуйн баталгааг нь хариуцах хvн vнэхээр байхгvй нь vнэн, Харин энэ зvйл нь огт байгаагvй зvйл огт биш том том бялууны vйлдвэрvvд 10,20 жилийн емне ялгаагvй л гэр vйлдвэрээс л ихтэй одоо тоо хэмжээ нь л ихэсээд олонд ил болсон болохоос адилхан явж ирсэн тvvхтэй гэж боддог, гэрт сууж хvvхдээ харж байгаа эмэгтэйчvvд гэрээрээ ажил хеделмер эрхлэж байгаа нь нэг талаараа сайшаалтай негее талаараа хариуцлагагvй хандвал маш том эрсдэлтэй, аль аль талыг нь бодолцон Хvнс хедее аж ахуйн яам мэргэжилийн хяналтын албанаас мэргэшvvлэх болон эрvvл ахуйг хангах талаас нь сургалт дамжаагаар дэмжээд егвел одоо гэр vйлдвэрлэо эрхэлж байгаа хvмvvcийн чадвар чансаа улам сайжирч цаашлаад зах зээл дээр ерселдехvйц хэмжээний vйлдвэрлэлтэй ч болох юм билvv, ингэж ард иргэдээ дэмжиж ажиллавал ерх толгойлсон болон гэртээ суугаа эзэгтэй нар хvний гар харахгvйгээр хэрэглээнийхээ орлогыг олоод байх боломжтой, Эдгээр хvмvvcийг ор тас хориглохын оронд сургаад мэргэшvvлвэл нийгэмд ч иргэдэд ч хэрэгтэй.

2014.03.24

Иргэд, аж ахуйн нэгжийг худал мэдээллээр гүтгэж, нэр төрд нь халдана, улмаар "дарамталж" мөнгө нэхнэ гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг биш үү хууль сахиулагчид аа

2014.03.18
Лхагважав.Э Хүнсчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөх багийн гишүүн

Махны ариун цэвэр, чанарын асуудлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Худалдаалагдаж байгаа маханд мал эмнэлгээс хяналт хийж, малын эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүлжүүлэх ажил хийх шаардлагатай байна. Малын эмч эмчилгээ хийгээд тухайн малын мах, сүүг хичнээн хоногийн дараа хэрэглэх ёстой тухай мэдээллийг малчдад мэдэгдэж байх ёстой. Үүнийг малчин сахиж байж эрүүл чанартай мах гарна. Гэтэл энэ төрлийн хяналт манай улсад маш сул байна. Жишээ нь хот орчмын сүү, мах эрүүл гэдгийг тогтоох ямар ч боломж байхгүй. Малчин хүн малынхаа сүү, махыг хэзээнээс хэрэглэхээ мэдэхгүй, мэдэж байгаа ч хэрэгжүүлдэггүй. Хамгийн түрүүнд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодох ёстой шүү дээ. Төвлөрсөн газар орж ирж байгаа мах, сүү аль аль нь ариун цэврийн хяналтаар баталгаажсан бүр бодитоор баталгаажсан байх ёстой. Төвлөрсөн газарт үйлдвэрийн аргаар боловсруулсан мах сүүг ашиглах ёстой. Иргэд үйлдвэрийн аргаар боловсруулагдсан эмнэлэг, ариун цэврийн хяналтаар дамжсан зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал шаардлага. Мөн засгийн газраас махны үйлдвэр барина гэж ярьж байсан. Төрөөс үйлдвэр барьж болохгүй. Харин хувийн хэвшил, мэргэжилтэй шаардлага нөхцөлийг хангасан хүмүүст дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

2013.11.18
Д.Б Мах, Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгаа. Учир нь хууль үйлчлэхгүй, үйлдвэрийн аргаар мал нядлахгүй дурын хүн янз бүрийн орчинд мал нядалж байна. Уг нь малын дотор эрхтэн бол экспортын, эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Жилд 7 сая мал нядалж байгаагаас 70-80 хувь нь хаягдал болдог. Уг нь малын яс ч гэсэн үнэтэй шүү дээ. Үйлдвэрийг дэмжсэн тодорхой бодлого байхгүй явсаар байгаад махны хөгжил байхгүй болсон. Нөөцийн маханд оочерлож, гулуузаар нь худалдаж авдаг явдал зөвхөн монголд л байгаа. Манай компани нөөцийн мах нийлүүлдэг ч нөөцийн мах байх хэрэггүй гэж үздэг. Нөөцийн мах байдаггүй бол хүн хэрэгцээндээ тохируулан махаа худалдан авах болно. Хамгийн түрүүнд хуулиа мөрдөж малыг үйлдвэрийн аргаар нядлах юм бол боловсон эрүүл, чанартай мах идэж, энэ салбарын боловсон хүч нэмэгдэнэ. Үйлдвэрүүд махаа ялган ангилж худалдаалж болно шүү дээ. Ер нь махны хөгжил муу байгаа нь хууль хэрэгжихгүй байгаатай холбоотой.

2013.11.18
Мөнхтөгс.Х "Суман гүн" ХХК захирал

Салбарт тулгамдаж буй асуудал зөндөө байна. Манайд шаардлага хангахгүй гурилын үйлдвэр олон байна. Шаардлага хангасан компаниуд нь дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй хомсдол үүсч, үнэ өсдөг. Сүүлийн жилүүдэд гурилын үнэ тогтмол өссөн. Мөн юан, долларын ханш өссөнөөс болж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэн шаардлагатай түүхий эд болох сахар, ургамлын тосны үнэ өссөн нь хүндрэлтэй байна. Бас нэг асуудал бол мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн байгууллага хөгжихгүй, хуучин стандарттай байгаа нь салбарын хөгжилд саад болдог. Жишээ нь манайд үйлчилгээний газарт тавьдаг шаардлагын төрөл хоцрогдсон. Бэйкэрийн олон төрлийн үйлчилгээ бий болгох гэхээр цайны газрын шаардлага нэхдэг. Бэйкэрийн үйлчилгээний стандарт гэж огт байхгүй. Энэ нь үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд маш их саад болдог. Талх дэлгүүрээр дамжихгүй халуунаараа шууд хэрэглэгчдэд хүрэх боломж байгаа. Хэрэгжүүлэх гэхээр стандарт байхгүй гээд нөгөө л хуучинсаг шаардлага тавьдаг. Мөн нарийн боовны үйлдвэрлэл хүний хөдөлмөр их шаарддаг учир нийгмийн даатгалд маш их татвар төлдөг. Үүнд дэмжлэг тусламж хэрэгтэй байна. Тариаланчдад, гурилын үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлдэг. Гэтэл тэр гурилыг хэн ард иргэдэд бүтээгдэхүүн болгож өгч байгаа билээ дээ. НӨАТ- аас чөлөөлсөн гурилын үйлдвэрээс гурил авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд давхар НӨАТ төлөгч болдог. Төр засгийн зөв бодлого хэрэгжүүлбэл зөв байвал асуудлыг амархан шийдэж болно. Уг нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн компанийг НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх асуудалгүй шүү дээ.

2013.11.18
Ганхуяг.С "Атар-Өргөө" ХК-ийн гүйцэтгэх захирал

Манай салбарт гурил тулгамдаж буй асуудлын нэг. Гурилын үнэ өнгөрсөн жилийнхээс огцом өссөнтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн үнэ өсч үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулдаг. Мөн үйлдвэрлэгчид өртгөө тооцон бага хэмжээний хувь нэмж хэрэглэгчид борлуулж байхад дундын хэрэглэгч буюу дэлгүүрийн эзэд 100-200 төгрөг нэмээд үйлдвэрийн үнэ гэж хэрэглэгчдэд ойлгуулдаг тохиолдол бий. Үүнийг яаралтай зохицуулах хэрэгтэй байна. Бас нэг тулгамдсан асуудал бол талх савласнаас болж чанараа хурдан алдаж байна. Талх гэдэг онцлог, найрлагатай бүтээгдэхүүн учир савлагаа нь талхны шинж чанарыг алдагдуулдаг. Орос улсад дайны үед л хийгдэж байсан талх одоог хүртэл савлагаагүй худалдсаар байгаа шүү дээ.

2013.11.18
Тунгалагсайхан.С "Мон батжил" ХХК захирал

Тулгамдаж буй хоёр асуудал байна. Нэгдүгээрт татварын дарамт. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг хэрнээ маш өндөр татвар тогтоодог. Нэгэнт бүтээгдэхүүний анхдагч түүхий эдийг татвараас чөлөөлж байгаа юм бол НӨАТ-аас бусдыг нь мөн хөнгөлж, чөлөөлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол түүхий эдийг ашиглаж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч татварыг нь нөхөж төлдөг. Хоёрдугаарт тогтвортой ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Их дээд сургуулиуд боловсон хүчин бэлтгээд байдаг хэрнээ тогтвортой ажиллах талаас нь тархийг нь сайн цэнэглэж өгдөггүй. Ажилчдын хувьд мэргэжилгүй байсан ч унаа, хоолны мөнгөөр хангаж, боломжийн цалин өгч байхад тогтвортой ажиллах тал дээр маш дутагдалтай. Хөдөлмөрийн хүмүүжилгүй ажилчид их байна.

2013.11.15
Очирбат.Б "Монгол мах экспо" ХХК, Захирал

Үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгө хамгийн дутагдалтай. Нөөцийн махыг 10 жил бэлдсэн ч манай компанийг энэ жил шалтгаангүйгээр хассан. Ийм үл ойлголцол бизнест хүндрэл учруулдаг. Миний хувьд нөөцийн махыг буруу бодлого гэж үздэг. Бизнесээ авч явахын тулд л нөөцийн мах бэлтгэлд оролцож байна. Нөөцийн мах гаргах нь махны үнийг хөөрөгдөж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа. Уг нь махыг сортлоод нийлүүлэлтийг таслахгүй байхад л төрөөс анхаарах хэрэгтэй юм. Өнгөрсөн гуравдугаар сараас “Хүнсний аюулгүй байдлын тухай” хууль хэрэгжсэн ч бодит байдал дээр хүнсний чанар, аюулгүй байдал улам муудаж байгаа. Тэр дундаа махны үйлдвэрлэлд. Учир нь хот руу мал орж чадахгүй, үйлдвэрлэлд нядалдаг мал ховордсон. Тиймээс ченжүүдийн авчирсан хаана нядалсан, хэний гэдэг нь мэдэгдэхгүй махыг худалдаалж байна. Сүүлийн үед махны экспорт хумигдах болсон нь малын өвчлөл гарч байгаатай холбоотой. Бас малыг заавал хөдөө нядална гэсэн дүрэм гарч байгаа юм билээ. Махны нийлүүлэлтийг сайжруулах, компаниудыг дэмжих тал дээр төрөөс ямар ч бодлого барьдаггүй. Манай улс малаар баян гэдэг ч яагаад махны үнэ өсөөд байна вэ? Үүнээс малын тоогоо тодорхой гаргадаг болов уу гэж эргэлздэг болсон.

2013.11.15
Энх-амгалан Орхон аймагт дахь Хүнсчдийн холбооны салбар зөвлөлийн дарга

Манай аймагт хүнсний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 26-30 гаруй үйлдвэр байгаа. Хамгийн хүндрэлтэй асуудал бол татвар. Татварын бодлогод хүнсний үйлдвэрийнхэн нэрвэгдээд байна. Төрөөс хөдөө орон нутагт хүнсний чиглэлээр ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэж ярьдаг ч ямар ч дэмжлэг байхгүй. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь жижиг үйлдвэр. Төрийн үйлчилгээ болох сургуулийн өдрийн цай, эмнэлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэхээр компани байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Захиалга авахын тулд жижиг үйлдвэрүүд компанийн статустай болоод өндөр татвар төлж байна. Компанийн хуульд жижиг, том гэж ялгахгүй татвар ноогдуулдаг нь маш хүндрэлтэй байна. НӨАТ-ын босгыг өндөрсгөнө гэж ярьж байгаа ч хэзээ гэдэг нь тодорхойгүй. Үүнийг нэн тэргүүнд анхааралдаа авах хэрэгтэй. Эхний ээлжинд татварын орчноо сайжруулж жижиг, дунд, том үйлдвэрүүдийг нарийн ялгаж өгөх хэрэгтэй байна.

2013.11.15
Давхарбаяр "Хүнс маш сэргэлт" ХХК захирал

Үйлдвэрлэлээ явуулахад хөрөнгө мөнгө, хөнгөлөлттэй зээл нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Манай компанийн хувьд хүнсний үйлдвэрлэлд хэрэгтэй бүхий л төрлийн тоног төхөөрөмжийг захиалгаар үйлдвэрлэдэг ганц компани. Тоног төхөөрөмжөө шинэчилж байж үйлдвэрлэл хөгжинө. Импортын бүтээгдэхүүнийг орлох эх орны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл үйлдвэрлэлээ явуулахад хөрөнгө мөнгөний дутагдал үүсээд байна. Үүнийг шийдэхийн тулд яам, жижиг дунд үйлдвэрийн газарт санал дэвшүүлсэн боловч тодорхой дэмжлэг үзүүлээгүй өдийг хүрлээ. Дотооддоо металь боловсруулах үйлдвэрээ өргөжүүлэх шаардлагатай байна.

2013.11.15

гэр оронгүй мөртлөө амьлръя гээд зүтгэж явдаг хөдөлмөрийн хөлс нь орон гэр авахад нь хүрэлцдэггүйгээс албан газар айлаар амьдралаа залгуулж яваа өрх толгойлсон амьдралын түвшин доогуур иргэдээ төрийн түшээд минь ялангуяа хотын дарга минь нэг удаа харж үзээчээ энэ хүмүүст газраа орон сууцаар солих газар ч байхгүй толгой хоргодож түвшин амьдрах монгол гэр л байхад болно доо

2013.07.19

түүхий махны хяналтыг үйлдвэрлэлд яаж нэвтрүүлэх вэ?

2013.07.19

Бид бүгд эрүүл зөв хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байгаа бол өөрсдөө л нэгдүгээрт анхаарах хэрэгтэй.Мэдээж төрийн оролцоо байх нь зайлшгүй чухал гэхдээ ерөнхий чухал шийдвэрийг төр гаргаж хуульчилж байгаа ч иргэн хүмүүс гаргасан шаардлага, шийдвэр, хуулиа барихгүй байгаа нь үүний гол шалтгаан гэж бодож байна.Мөн анхаарах нэг зүйл яагаад хэлээр чанарын шаардлага хангаагүй эрүүл бус хүнс орж ирж байгаа асуудал юм. Үүнийг Гаалийн Ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа ч бодит үр дүнтэй ажил болохгүй байна.Илүү илүү анхаарал тавин бид бүгд сэтгэл зүрхээрээ хамтран ажиллах хэрэгтэй.

2013.07.15

Сүү бэлтгэлийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна.

2013.07.09

uunees gadna batalgaa notolgoogui hereglegchiin gomdol uildverlegch nart ih daramt bolj bn tuunchlen hevlel medeelleer shuud tsatsah ni zohimjgui zuil ymaa. hereglegch gargasan gomdol undeslelgui bol butsaagaad hereglegch nartaa hariutslaga tootsohgui bol haanii dureer huljih gsen tavitargui hereglech ih bolson bn shuu tsaana chin

2013.07.04

Tuukhii suunii chanaraas khamaarsan uniin togtoltsoog bii bolgokh khergetei baina. Chanartia suugeer l chanartai buteegdekhuun khine shuu dee. Ene tal deer Khuns khuduu aj ahkuin yam ajillakh kheregtei baina. Nogoo talaar suunii uramshuulliin asuudliig chnartai kholboj bolovsruulakh uildvertei kholboj ajillakh kheregtei baina

2013.07.04

Сүү боловсруулах үйлдвэрүүд зориулалтын бус саваар тээвэрлэсэн сүүг хүлээн авахгүй байж, эцсийн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Б.М

2013.07.03

Сүүний салбарт чанар, эрүүл ахуйн шаардлагуудыг мөрдүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Түүхий сүүний бэлтгэлийн чанар, тээвэрлэх нөхцөлийг шаардлага хангах төвшинд хүргэх, улмаар боловсруулах үйлдвэрүүдэд технологийн шаардлага хангах түүхий эд нийлүүлэгдэж, үнээний сүүгээр үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэх анхны алхам болно. Энэ тал дээр фермерүүд юу ч хийхгүй байна.

2013.07.03

Гэхдээ л шуугиан гарч хэл ам таталсан тулдаа л сүүний чанар сайжирсан юм шиг санагддаг. Нэг хэсэг ч сүү гэхэд хэцүү л юм зардаг байсан шүү. Монфрэшийн сүүг уунгуут яг хөөмөл гурил уусан мэт болж байна лээ.

2013.06.29