О.Баасанхүү: Төр компани, дэлгүүр биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн хүнс, газар тариалан сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.
-Хүнс газар тариалангийн салбарт ажиллагсад маань урамшууллыг мөнгөөр бус, бордоогоор авахыг хүсч байна. Төр хэрхэн зөв дэмжих ёстой гэж боддог вэ?
Бүхий л талаар дэмжих хэрэгтэй. Урамшуулыг бодлогоор дэмжиж, тодорхой төслөөр санхүүжүүлсэн нь дээр. Манай улс хувьд улирлын шинж чанартай учраас улсаас агуулах барихад туслалцаа үзүүлэх
2013 оны байдлаар зоорийн хувьд төмс хүнсний ногоо нийлээд 340 мянган тонныг ойролцоогоор хураан авчээ.
хэрэгтэй гэж боддог.
Дотооддоо нөөцөө сайн бүрдүүлчихвэл импортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болно. Энэ жилээс л бид анх удаагаа өвөлдөө монгол төмс, байцаа, луувангаа идэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэр удаан үргэлжлэх вэ гэдгээ бодолцож, судалгаа хийх хэрэгтэй.
Ингэж ард иргэдээ ялгаад хэрэггүй.
- Төрөөс нэгдсэн журмаар ногоо худалдаж авч болох уу. Учир нь зарим оронд ийм арга хэмжээ авч дэмждэг?
Төр аль болохоор бизнесээс хол байх ёстой. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа л явах нь дээр. Төр бодлого л хэрэгжүүлдэг болохоос компани биш, дэлгүүр биш. Харин НӨАТ-ыг гурван хувь болгох хэрэгтэй. Засгийн газар 1,5 тэрбумаас доош орлоготой бол татварын 90 хувийг буцааж өгнө гэж байгаа. Ингэж ард иргэдээ ялгаад хэрэггүй. Их байх тусам татвар авах биш. Харин жижиг том ялгаагүй ижил татвартай байх ёстой.
-Сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх таны санал бодол хэр байдаг вэ. Учир нь манай экспертүүд сүүний төвлөрсөн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж байсан?
Сүүний үйлдвэрлэлийн асуудлаар сайдад асуулга тавьсан. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дээгүүрт ордог мөртлөө яагаад монгол хүн нь сүү, махаа бүрэн хэмжээнд хэрэглэж чадахгүй байна вэ. Одоо яам хариулт гаргах ёстой. Яам үүний төлөө ажиллах ёстой. Өнөөдөр бид малчдаа арай л өөр түвшинд дэмжмээр санагддаг. Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх төслийг үр өгөөжтэй талаас нь хиймээр байна. Гадны туршлагаас сайн суралцах ёстой.