Импортын буудай
2014.03.11
Импортын буудайн эхний хэсгийг оруулж иржээ
Энэ жил манай улс 404 мян.тн улаан буудай хураан авсан.
Энэ нь дотоодын гурилын үйлдвэрүүдийг хангаж дийлэхгүй хэмжээ гэж ҮХААЯам-ны сайд Х.Баттулга мэдэгдэж байсан билээ.
Тиймээс 100 мянган тонн хүнсний улаан буудайг гааль болон НӨАТ-аас бүрэн чөлөөлүүлж, импортоор оруулж ирэх асуудал УИХ-аар батлагдсан.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө энэхүү буудайн эхний хэсэг болох 17 вагон буудай Оросоос тонн нь 270 ам.доллар буюу 472 мян.төгрөгөөр орж иржээ.