БОХХАА-н байнгын хорооны ээлжит хуралдаан болов
БОХХАА-н байнгын хорооны хурал /2014.04.16/ боллоо. Газар тариалангийн салбарт төрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны гишүүд сануулж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлж байгаагаар бол 2014 оны хаврын тариалалтад 48 мянган тонн үрийн буудай шаардагдаж байна. Одоогоор нөөцөд 43 мянган тонн үрийн буудай байгаа. 10 мянган тонн үрийн буудай импортолно гэж салбарын сайд мэдээлж байна. Харин УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны зарим гишүүнийх хувьд цаашид газар тариалангийн салбарт баримтлах төрийн бодлого, тодорхой байх ёстой гэсэн байр суурьтай байна.
Цаашид газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр гаргана. Хөтөлбөрийн гол зохицуулалт нь тариалангийн талбарын хөрс хамгаалалтад анхаарна гэсэн тайлбарыг үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан өгч байлаа. Бас тариаланг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг ч байнгын хорооын зарим гишүүн хөндлөө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Ер нь тариаланг дэмжих санг хувьчлах асуудал нэлээд яригдаж байгаа гэж танай яам дээрээс мэдээлэл аваад байгаа юм. Ийм тариаланг дэмжих санг хувьчлах асуудал яригдаж байгаа юмуу, Ямар байдлаар явж байгаа юм бэ” гэсэн асуултад
ҮХААЯ-ны сайд Х.Баттулга: “Энд бид тариалан эрхлэлтийн санг эхний үед 49 хувийг тариаланчдад хувьчилна. Ингээд ирвэл төр 51 хувьтай байна. Яагаад гэвэл төр хэтэрхий багасчихвал төрөөс авч байгаа урамшууллынхаа бодлогыг уламжилж чадахгүй учраас 49-д нь оръё. 49-д нь орохдоо тариалан эрхлэгчид зарах эрхгүйгээр хувь квотчилж өгье. Энэ нь тариалан эрхлэгчдийн холбооноос манай компани гэсэн тодотголууд нь орж ирэх байх.”гэсэн юм.
Төрийн алдаатай бодлогоос хамаарч газар тариалангийн үйлдвэрлэл хумигдаж, уналтын байдалд орсон гэж гишүүн Ж.Энхбаяр шүүмжилж байна. Гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийн хувьд газар тариалангийн салбар дахь ажлын байрыг тогтвортой хадгалах, тоог нь аль болох нэмэгдүүлэх шаардлагатай байгааг санууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Тариалалтын үр дүнг сонсмоор байгаа юм. Яагаад гэвэл яамнаас өгсөн тоо хэдэн байнгын хороогоор хэлэлцээд 8 сард ургацын ерөнхий баланс тогтоогоод ярьсан тоонууд, сүүлд нь хураасан ургацын үр дүн, өнөөдөр манайд гаднаас будаа импортлох хэмжээн хүрсэн байдал бүгд зөрүүтэй гарсан. Шулуухан хэлэхэд ХААЯ-аас өгсөн тоо зөрүүтэй байсан. Яагаад гэвэл та бүхэн протоколоо үзээрэй. Гайхалтай сайхан ургац авах гэж байна, асуудал байхгүй гэсэн. Гэтэл үр дүн өөр гарсан. Эргээд бид гаднаас импортлох дээрээ сууж байна."
Элит буюу бүгд шуудайлагдсан, савлагдсан ямар сортын үр вэ гэдэг нь хаяг, шуудайтайгаа стандартын шаардлага хангасан нь найман мянган тонн байна. Үүнээс нэгдүгээр продукцын үр хоёр мянган тонн байгаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Өнөөдөр хэдхэн том компаниуд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байна. Тэгэхээр орон нутагт байгаа ажлын байр бий болгохтой холбоотой, мэргэжлийн хүмүүс механикжуулагчид мэргэжлээрээ ажиллах энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?”
ҮХААЯ-ны мэдээллээс үзэхэд одоогоор үр тарианы 1100 гаруй аж ахуй нэгж, төмс, хүнсний ногооний 60 мянга гаруй аж ахуй нэгжид нийтдээ 10 мянган ажлын байр байнга хадгалагдаж байна. Бас 70-аад түр ажлын байр байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Цаашдаа гурилын үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс 100 мянга хүртэлх тонн улаан буудайг татвараас чөлөөлөх шийдвэрийг УИХ 2014 оны эхээр гаргаж байсан. Одоогоор 6700 тонн улаан буудай импортлоод байгаа. Гадаад зах зээлийн байдлаас шалтгаалан буудайн үнийн өсөлт гарсан. Энэ байдал нь буудайн импорт удаашрахад хүргэж байна гэдэг тайлбарыг ҮХААЯ-ныхан өгөөд байна.
УИХ-ын гишүүн Б.Болорчулуун: “Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол энэ 10 мянга дотор чинь яг элит үр хэд байна вэ, нэгдүгээр пропукцын үр хэд байна вэ? Ялангуяа элит үрийг Оросууд хэзээ ч нуруулдаж ачдаггүй. Дандаа хаяг Adress тавиад шуудайлдаг. Энэ шуудайтай үр хэдэн мянган тонн байна вэ”гэдэг асуултуудыг асууж байлаа.
Үүнд ҮХААЯ-ны газрын дарга Л.Чой-Иш хэлэхдээ “Элит буюу бүгд шуудайлагдсан, савлагдсан ямар сортын үр вэ гэдэг нь хаяг, шуудайтайгаа стандартын шаардлага хангасан нь найман мянган тонн байна. Үүнээс нэгдүгээр продукцын үр хоёр мянган тонн байгаа”гэсэн хариултыг хэлж байлаа.