ОРОЛЦОГЧ: 21

Иймд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрөл бүрийн үнэрт бодисуудыг байгалийн гаралтай түүхий эдээс гарган авсан охь, ханд, эфирийн тос, өтгөрүүлсэн шүүс болон зохиомлоор нийлэгжүүлж гарган авсан химийн нэгдлүүдийн хэлбэрээр өргөн хэрэглэж байна....

Байгалийн хүнсний нэмэлтүүд болох давс, нүүрсхүчлийн хий, шар буурцагнаас гаргаж авдаг лецитин, цитрусын төрлийн жимсний хальснаас гаргадаг пектин, исгэгч, нимбэгний шүүс зэргийг хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн.Улмаар дэлхийн хүн амыг хүнс тэжээлээр хангах амаргүй зорилгыг биелүүлэх тэрчлэн хүний өөрийн хязгааргүй хэрэглээ сонирхлоос үүдэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн бүтээгдэхүүнээ хэрэглэх бололцоог бүрдүүлэхийн т...

Ер нь хүнсний нэмэлтийн судалгаа байх ёстой ч тэр нь зөвхөн шинэ хүнсний нэмэлтийг гаргаж авсан тохиолдолд байна. Зөвхөн мөрдөгдөж байгаа стандартад бүртгэгдээгүй нэмэлтүүд байсан болохоос биш хүний биед хор хөнөөл үзүүлэх хэмжээний хүнсний нэмэлт гарч ирээгүй.Монголд 100 % муу гэсэн хүнсний нэмэлт орж ирсэн тохиолдол байхгүй....

Европт хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн буюу Е кодтой болон хүнсний нэмэгдэл гэх ойлголт нь тусдаа байдаг. Энэ нь маш нарийн зохицуулалтаар явагддаг. Үйлдвэрлэгчдийн хувьд 350 гаруй төрлийн Е дугаартай хүнсний нэмэлтийг ашигладаг....

Ер нь хүнсний нэмэлтийн талаар нийтлэг нэг ойлголт байгаа нь хүнсний нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. Гэхдээ хүнсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хариуцна гэж заачихсан учраас хэрэглэгчид үйлдвэрлэгч нарт итгэх хэрэгтэй....

Хүнсний нэмэлтийг ашиглахдаа бүтээгдэхүүний бие бүтцийг сайжруулахын тулд ашигладаг. Мэдээж ингэхдээ зохих хэмжээ нормын дагуу мөрдөж үйл ажиллагаандаа тусгадаг. Жишээ нь сайжруулагчыг гурилынхаа жингийн 0.5-1.5 хувьд нь хэрэглэнэ гэсэн стандартын дагуу л ажиллаж байна....

Үүнд нэг л жишээ хэлэхэд хойд хөршөөс импортолдог зөөхий гэхэд 20 хувийн тослогтой гэж бичсэн байдаг. Гэтэл 20 хувийн тослогтой зөөхий хэзээ ч тийм өтгөн байдаггүй. Харин хэрхэн өтгөрүүлдэг гэхээр бүтцийн өөрчлөлттэй крахмал нэмж өтгөрүүлдэг. Тэгсэн хэрнээ крахмал хольсон гэх тэмдэглэгээ тавиагүй байдаг. Үүний оронд ТУ буюу техникийн нөхцлийн тэмдэглэгээг л тавьсан байдаг. ...

Тэгэхээр хэрэглэгч өөрөө мэдээлэл сайтай байж өөрийн биед тохирсон хүнсний нэмэлттэй хүнсийг хэрэглэх нь зохимжтой. Харин тэдгээр хүмүүсийг зөв мэдээллээр хангах үүргийг Хяналтын байгууллагууд, ТББ, үйлдвэрлэгч нар хамтраад гүйцэтгэдэг....

Судалгааг хийхийн тулд лабораторын нарийвчилсан шинжилгээнд тулгуурлаж,ямар хүнсний нэмэлтийг бүтээгдэхүүнд хэдий хэмжээгээр нэмэхэд, тэр нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар үндэслэлтэй хийх хэрэгтэй. Хүнсний нэмэлт бодисын бүтцийн задлан шинжилгээг хийх шаардлагатай....

Дэлхийн хүнсний хэрэглээний чиг хандлага хаашаа явж байна, манай улс алийг нь анхаарах ёстой юм, юуг нь төрийн бодлогын хэмжээнд авч үзэх ёстой юм гэдэг дээр нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай. Нэгдүгээрт хүнсний нэмэлт бол зайлшгүй хэрэглээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс зөв мэдээллийг хүргэнэ гэдэг маш чухал асуудал. ...

Тухайн бүтээгдэхүүн Е кодтой байгаа тохиолдолд аюулгүй байдлын бүх үзүүлэлтийг хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн үг.Европын холбооны улсуудад аливаа нэмэлтийг үйлдвэрлэлд ашиглахын өмнө маш нарийн шинжилгээнд оруулдаг. Удаан хугацааны судалгааны үр дүнд Европын холбооны Хүнсний бүтээгдэхүүний Шинжлэх ухааны хороо 1988 онд хүнсний нэмэлтийн талаарх суурь үзэл баримтлалыг боловсруулж, дараа нь түүнд үндэслэсэн хууль дү...

Гэхдээ хүнсний нэмэлтийн аюулгүй байдлыг нарийвчлан тодорхойлох үндэсний лабораторийг төр засгийн хэмжээнд шийдвэрлэх нь үйлдвэрлэгчид томоохон дэмжлэг болох болов уу гэж боддог....

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт бүрт судалгаа, мэдээллээр бүрэн хангагдсан мэргэжлийн боловсон хүчний баг бэлтгэх шаардлагатай. Олон улсын болон хөрш хоёр оронд хэрэглэдэг нэмэлтийн чиглэлээр ямар бодлого баримталдаг хийгээд хэрхэн амьдралд хэрэгжүүлдэг талд туршлага судлахСүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх нэмэлтийн төрөл, хэмжээ бусад салбараас харьцангуй бага байх талтай.Салбарын бодлого зохицуулдаг алба, мэргэжилт...

Ер нь анхнаасаа Е кодын талаар буруу мэдээллийг тарааж хэрэглэгчдийг буруу бодоход хүргэсэн. Тэгэхдээ ихэнх мэдээлэлд Е кодтой хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл аюултай гэх талыг дэндүү их түгээсэнд байгаа юм. ...

Ингэж хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь зайлшгүй хэрэгтэй зүйл болчихоод байна. Ингээгүйн улмаас хэрэглэгчдэд хүрсэн ташаа мэдээлэлд бүх нийтээрээ итгэх, түүнээс болоод үйлдвэрлэгч нарт сөрөг үр дагаваруудыг авчирдаг....

Уг нь энэ онд багтаах төлөвлөгөөтэй байсан хэдий ч орчуулгыг дахин нягтлах шаардлага гарсны улмаас хугацаа хойшилж байна. Манай улсын стандартад тусгаагүй ч олон улсын стандартад тохирч байвал олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартыг түр болон бүртгүүлэн хэрэглэж болно.Мөн бид энэ оны дөрөвдүгээр сараас зөвхөн MNS тэмдэглэгээтэй бүх стандартынхаа үнийг 70 хувь бууруулсан. ...

Е код буюу хүнсний нэмэлтийг хэрэглэх ёстой хамгийн том шалтгаан нь орчин, цаг уураас хамаарч бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх хүртэл 18-24 дамжлагаар дамждагт байгаа юм. Гэтэл бүх дамжлагын аль ч хэсэгт эрсдэл гарах учраас тэр бүхнээс хамгаалахын тулд ашигладаг....

Дэлхийн олон улсуудад хүнсний нэмэлтийн хортэй эсэх талаар клиник туршилт, судалгаа явуулсаар л байгаа. Голландад 1500 хүнд тодорхой давтамжтайгаар хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн хэрэглүүлэн клиник сорил хийсэн судалгаанд 3 хүн л хүнсний нэмэлтэд мэдрэмтгий болох нь тогтоогдсон. ...

Судалгааны дүнд олон улсад бүртгэгдээгүй дөрвөн төрлийн хүнсний нэмэлт манай улсад байдаг нь илэрсэн. Хаяг шошгоны зөрчил их байна. Хаяг шошго бол тухайн хүнсний нэмэлтийн хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт гээд бүх талын мэдээллийг агуулдаг. Тиймээс хэрэглэгч дэлгүүрээс хүнс худалдаж авахдаа Е код тавьсан эсэхийг нь шалгах хэрэгтэй. ...

Зах зээлд 3000 илүү тооны хүнсний нэмэлт ашиглагдаж байгаа ч Европын холбоо одоогоор 380 орчмыг нь аюулгүй гэж бүртгэсэн байдаг.Монголын хүн ам цөөхөн, ядуу байна, бас маш их эрсдэл дунд амьдарч байна.Дэлгүүр, захаас хүнсээ цуглуулахдаа эхлээд органик хүнсээр тороо дүүргэ, тэгээд хамгийн сүүлд нь үнэхээр хэрэгтэй байгаа бол хүнсний нэмэлт агуулсан хүнсээс ав....

Судлахдаа үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнд ашигласан хүнсний нэмэлтийг импортлогчдын оруулж ирсэнтэй харьцуулсан. Тэгэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй будагны төрлийн зарим нэмэлтийг ашиглаж байсан....

Эксперт Сэтгэгдэл

Хүн нүүрэндээ байнга тос нялаад байвал батга гараад хэцүүддэгтэй адил хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг судалгаа, шинжилгээнд тулгуурлан өөрт хэрэгтэй бодис нэмэлтээ хэрэглэж занших сургалт, сурталчилгааг сайн явуулах хэрэгтэй байна.

2015.10.14

Хойт урд хөршүүдээс Монголд оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих асуудал шаардлагтай түвшинд хүрэхгүй байгаа нь иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлд зохих хэмжээгээр саад учруулж байна.Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ойлголт, мэдээлэл, эрдэмтэдийн үг дутагдаж байна.

2015.09.11
Б.Мөнх-Алдар Иргэдийн шударга шүүх ТББ Гүйцэтгэх захирал

Манай Улсын хувьд Хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдал тал дээр үнэн бодит шинжилгээ хийх тодорхойлох лабартори дутмаг байгаа

2015.01.24
Тамжиддорж.Б БШУЯ-ны Чанарын удирдлагын төслийн зөвлөх, Чанарын мэдээлэл хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал.

Хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдлын талаар хийх энгийн 3 алхам байна. Үүнд: 1-рт Хүнсний нэмэлтийн талаар хэрэглэгчдэд бодитой, үнэн мэдээлэл өгч мэдлэгжүүлэх 2-рт Хүнсний бүтээгдэхүүнд орсон нэмэлтийн талаарх мэдээллийг хаяг, шошгонд бүрэн тусгаж, нэг стандартын дагуу тэмдэглэх 3-рт Тухайн хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг үнэн бодитой байдлаар худалдан авах үедээ мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгох хэрэгтэй байна. (үүнд цахим технологийг ашиглаж болно)

2014.12.11