2025.01.23

Х.Булгантуяа: ТӨК улсын төсвөөс зээл авахгүй байхаар энэ хуульд тусгаж өгөх нь зөв

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хэд хэдэн хүмүүс сая ТӨК-ийн хөрөнгө нэмэгдсэн байна , энэ бол их буруу гэж яриад байх шиг байна. Хэрвээ нийт эдийн засаг томорсон байхад ТӨК-ийнхөрөнгө нь нэмэгдээгүй бол тэр бол муу ажиллуулсан байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг томорсон үүн дотор ТӨК ч гэсэндээ яг ижилхэн хувиар харин томорсон байх юм бол зөв.Харин эдийн засаг нь олигтой томрохгүй байхад ТӨК нэмэгдээд байвал энэ нь хувийн хэвшлээс хулгайлаад байна гэсэн үг. Эдийн засгийнхаа том объём болсон энэ ТӨК улсын төсвөөс бүүр зээл авдаг байсан. 2017 оноос авхуулаад үүнийг нэг хориглосон.

Тэгэхээр энэ хууль дээрээ үүнийг оруулж өгөх хэрэгтэй.Өөрөөр хэлбэл хавар яг ажил эхлэх болохоор улсын төсвөөс хүүгүй зээл авчхаад, намар ашиг олоод буцаагаад төлчхөөд байвал хувийн хэвшил үүнтэйяаж өрсөлдөх вэ. 34%-аас бага бол төр бол ерөөсөө оролцоогүй байна гэж байна. Энэ их зовлонтой юм байна лээ Учрал сайд аа. Жишээлбэл Монгол шуудан компани дээр төрийн өмчийн эзэмшил 34 орчим хувьтай байгаа 34%-тай байгаа нөгөө компани нь өөрөө хувийн хэвшлийнхэн 34 байгаа бид нар үлдсэн дээрээ хөрөнгө оруулалт хийе, компаниа улам сайжруулъя гэхээр төр өөрөө мөнгө оруулахгүй бол тэр компани өсөж, хөгжихгүй болчхоод байдаг юм. Хөрөнгө оруулснаараа манай төрийн өмч өмчийн хувь хэмжээ буурах гээд байдаг. Ийм тохиолдолд яах вэ? Ямар тохиолдолд УҮГ, ямар тохиолдолд ТӨК байгуулах юм бэ? Орон нутгийн төрийн өмчит компаниудын асуудлуудыг яах юм бэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn