2025.01.23

Ж.Золжаргал: Энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль гэж байна. Компанийн тухай хууль байна. Хэмнэлтийн тухай хууль байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль байна. Саяхан ЗГ тогтоол гараад төрийн өмчийн ААН-үүдийг хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэг зохион байгуулалтын өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг авсан. Тэгэхээр энэ олон хуулиуд дотор угаасаа байгаа зохицуулалтыг заавал тусад нь гаргаж ирээд, тэрнийх нь нэр нь "ил тод байдал засаглалыг сайжруулах" тухай агуулгатай. Байгаа хуулиудаа хэрэгжүүлээд ил тод засаглалыг сайжруулах үүрэг нь ЗГ-т угаасаа байгаа. Тэр дагуу бас ажлаа хийгээд явж байгаа гэж хараад байгаа. Сүүлийн өдрүүдэд мэдэгдэл яваад байгаа юм. Тэгэхээр миний харахын энэ материалтай ч танилцлаа, хуульчидтай ч зөвлөлөө. Давхардсан олон ижил төстэй хуулиуд байх тусмаа хэрэгжилт дээрээ тойрч будилдаг, хоорондоо санаа оноо зөрдөг. Тиймээс энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан