2025.01.23
Б.Энхбаяр: Би энэ реформыг хийх хуулийн төслийг ахалж, манлайлж ажиллая
УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах энэ хуулийн шинэтгэлийг хэлэлцэх эсэхийг бол дэмжиж байгаа. Энэ бол сүүлийн 8 жил 2 парламент дамжиж яригдсан. Одоо гуравдахь парламент руугаа дамжиж яригдаж байгаа,ийм том шинэчлэл . Энэ хууль дангаараа,өргөн баригдсан хэлбэрээрээ гишүүдийн ярьж байгаа саналыг тусгаад боловсронгуй болгоод Их хурал дээр ажиллах байх. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай цуг ярихгүйгээр энэ бол дангаараа шинэчлэл болохгүй. Тэгэхээр өмчийн хуулийгяаралтай ЗГ оруулж ирээд, УИХ дээр өмчийн хууль, компанийн хуулийг цуг нэг ажлын хэсгийн хүрээнд авч явбал зүгээр байх гэсэн ийм саналтай байгаа.
Би даруухан биш байж магадгүй, амбицаа шууд ил хэлж байгаа. Би энэ хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийгахалъя. Би ХЗДХ-ийн дэд сайд байхад 2016 онд анх ЗГ дээр энэ хуулийн суурь онолын судалгааг хийх ажлыг эхлүүлж байсан.Сүүлийн 8 жил Их хурал, өмнөх парламент дээр ажлын хэсгийг мөн ахалж ажиллаж байсан. Холбогдох судалгаа юмнуудыг бүгдийг нь хийсэн. Холбогдох хуулийн төслүүдийг бас хийж байсан, Хоёр удаагийн сонсгол хийгдэж, энэ төрийн өмчийн компаниудад яаж хулгай авлига хийдэг юм бэ гэдгийг мэдэж илүү сайн таньж авсан. Тийм учраас энэ нүх сүвийг яаж бөглөх вэ гэдэг гарц сэдлийг илүү сайн хийж чадна гэж бодож байна.
За хоёр дугаарт надад төрийн өмчийн компаниуд дээр ямар нэгэн сонирхол байхгүй. Миний ах, дүү, хамаатан саднаас нэг ч хүн төрийн өмчийн компаниудад ажилладаггүй. Мөн энд ямар нэгэн бизнесийн хэлцэл хийж байсан намтар түүх бас байхгүй бөгөөд сонирхлын ямар нэгэн зөрчилгүй гэдгийгээ бас хэлж байна. Тийм учраас энэ реформыг улс төрийн хүрээнд, шийдлийн хүрээнд, онолын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улс төрийн парламент суудалтай намуудын зөвшилцлийг хангаж манлайлж ажиллая.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn