2025.01.23

Д.Энхтуяа: Энэ хуульд төрийн болон ОНӨҮГ гэсэн ойлголт байгаа юу

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

Төр нэг гараараа эдийн засгийг зохицуулж байгаа мэтээр хувийн хэвшлийг хийх боломжтой зүйлсэд оролцож байгаа нь өнөөдрийн зах зээлийн нийгэмд боломжгүй зүйл гэж би хардаг юм. Энэ хуулийн төсөлд хувьцаа эзэмшигчдийн зааг, ялгааг хуульдаа яаж тусгаж өгсөн бэ? Хуулийн төслөөс харахад ЗГ бүх ТӨК-удын хувьцаа эзэмшигч мэтээр оруулж ирсэн юм шиг харагдаад байна.Төрийн өмчит компанийн охин компани болон хараат бус компаниуд гэсэн ийм ойлголт компанийн тухай хуульд байдаг.

ТӨК-ийн охин, хараат компаниудын ТУЗ болон хувьцааны асуудлыгхууль дээр яаж тусгаж өгсөн бэ? Тухайлбал ЭТТ компанийн төрийн эрх мэдэл яг хэн дээр байдаг вэ? Бид нарын баталсан Бадрах Энержи компанийн давуу эрхийн 10%-ийн хувьцаа эзэмшигч нь хэн байх вэ гэдэг дээр тайлбар авъя. Төрийн өмчит болон ОНӨҮГ гэж маш олон үйлдвэрийн газрууд байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ОНӨҮГ гээд нэлээн олон компаниуд байдаг.

Харамсалтай нь жилийн эцсийн тайлангаас харахад ашиггүй ажилладаг. Энэ хуульд төрийн болон ОНӨҮГ гэсэн ийм ойлголт байгаа юу. Иргэний тухай хуулиар хэрвээ ашгийн байх юм бол компани болон нөхөрлөл хэлбэртэй байна. Ашгийн бус байвал ТББ болон сан, хоршоо гээд нарийн заагаад өгчихсөн байдаг. Үйлдвэрийн гэсэн ийм ойлголт, үг хэллэг энэ хууль дээр байдаггүй. Яг одоо энэ шинэчилсэн хууль дээрээ төрийн болон ОНӨҮГ гэдгийг та бүхэн ямар хэлбэрээр харж, ямар зохицуулалт өгсөн бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn