2024.08.16

О.Амгаланбаатар: Өнгөрсөн 30 жилийн алдааг засах ажил энэ хөтөлбөрт бараг тусгагдаагүй байна

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

Агуулгын хувьд, үзэл баримтлал ярих ёстой биз дээ. Дотоод нарийн агуулга руу гишүүд орж асуугаад байна. Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн турш явж ирсэн тодорхой биш асуудлууд их оржээ. Уг нь дөрвөн жилийн дараа монгол хүний амьдралд ийм ийм өөрчлөлт орох ёстой гэсэн нарийн, тодорхой зүйл орж ирэх ёстой.Тухайлбал 4 жилийн дараа монгол хүний дундаж наслалт ийм байна, боловсролын түвшинд хот, хөдөөгийн ялгааг ингэж арилгана. Утааг байхгүй болгоно...гэх мэт тодорхой заалт яагаад байхгүй байна.

Засгийн газрын хөтөлбөрийн хувьд нэгдүгээрт бүсчилсэн хөгжил, дараа нь хүний хөгжил орж байна гэж харлаа. Бүсчилсэн хөгжил гэхээр олонх нь нийслэлийн асуудал яригдаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдааг засах ажил энэ хөтөлбөрт бараг тусгагдаагүй байна.

Түүний асуултад Ерөнхий сайд болон гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn