2024.08.16

Л.Мөнхбаясгалан: Өмнөговь аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтийг яагаад ингэж нэмсэн бэ?

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан:  

Онцгойлсон 13 том мега төсөлд Хэрлэн тооно, Онги төсөл орсон байна. Хэд хэдэн ТЭЗҮ бий, аль ТЭЗҮ-г барьж явах вэ? Эрдэс Оюу толгой дээр 2024,07,02-нд зарлагдсан Хэрлэн тооныг барьж явах уу? Орхон Онги дээр ямар ТЭЗҮ барьж ажиллах вэ? Нийт өртгийн хэлж өгнө үү? Ямар яам дээр хэрэгжүүлэх вэ? Өмнөх төсөл дээр Дундговь аймгийн Цагаан суварга орчим флантологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна гэсэн, алга байна. 2024 онд 700 сая төгрөгөөр үүний ТЭЗҮ-г Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хийгдсэн. Яагаад байхгүй болов.

Ерөнхий сайдаа говийн бүсийнхэн танаас шударга ёсыг нэхэж байна. Яагаад гэвэл төсвийн тодотголоор Өмнөговь аймгийн орлого бүрдүүлэлтийг 700-гаад тэрбум төгрөгөөр нэмээд 1,4 ихнаяд болгосон байна. Яг одоогийн байдлаар бүрдүүлэлт 300 орчим тэрбум төгрөгтэй 14 хувиар тасарсан байгаа. Төсвийн орлого бүрдүүлэлтийг яагаад ингэж нэмсэн бэ?

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад сайд нар хариуллаа.