УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
2024.08.23
С.Эрдэнэболд: Хүн амын эрүүл аюулгүй байдлын төлөөх ажлууд хөтөлбөрт бүрэн тусаж, холбогдох төсөвт сууж чадсан уу!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Нэгдүгээрт, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орж байгаа үг, өгүүлбэрийн цаана ажлууд байгаа. Ажлуудтай уялдсан төсөв байгаа. Түүнийг хэрэгжүүлэх үр дүнгийн зорилт байгаа. Тиймээс хоёрдмол утгагүй үг, гадаад хэл гамгүй орсон зүйлс ажиглагдаж байна. Тиймээс монгол хэлний зөвлөлөөр дараагийн хэлэлцүүлгийн хөтөлбөрөө хянуулах нь зүйтэй.
Хоёрдугаарт, томоохон мега төсөл хөтөлбөрүүд, төлөвлөж байгаа зүйлс маань үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд иргэн амьдрах эрхийн талаар байгаа, хүн рүүгээ чиглэсэн бодлого байгаа гэж хэлж байна. Өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн газрын өмнөх судалгаанд хүн амын өвчлөлийн индекс ямар байна вэ?
Төв-Аймгийн Бүрэн, Сэлэнгийн Зүүнхараа сумдад хүүхдийн хорт хавдрын хандивын аян өрнөж байх жишээний. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд хавдрын өвчлөл хэрээс хэтэрлээ. Тэгэхээр, Эрүүл мэндийн сайдын хувьд, хүн амынхаа эрүүл аюулгүй байдлын төлөөх ажил тус хөтөлбөрт бүрэн гүйцэт тусаж чадсан уу. Холбогдох төсөвт нь бүрэн сууж чадсан уу. Үүн дээр санаа оноо бий байна уу Танд?
Гуравдугаарт, Төвлөрлийг сааруулах гэдэг концефци яваад байгаа. Сонсох нь ээ та Дархан-Уул аймаг руу Яам, ХАА-н сургууль, институтүүдээ нүүлгэе гэж байх шиг байна. Энэ нь яг бодитоороо түгжрэлийг сааруулах ямар судалгаа байна. Логистикийн хувьд ямар хугацаа, хөрөнгө шаардлагатай вэ?
Түүний асуултад, Монгол Улсын Засгийн газрын гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан