2024.08.16
С.Эрдэнэболд: Уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийг хэрхэн солонгоруулах вэ?
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Ерөнхий сайдаас асууя. Хөтөлбөрийн 4.4 т тусгагдсан зорилтуудыг дэмжиж байгаа.Үүн дээр зорилгыг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь ҮАБ-ын үзэл баримтлал түүний эрх зүйн шинэчлэл чухал. 14 жилийн өмнө батлагдсан ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчлэх шаардлагатай, олон зүйл өөрчлөгдсөн. Үүн дээр та ямар байр суурьтай байна. Хууль зүйн сайдаас тодруулъя.
Авлигын эсрэг индекс гэдэг нь Транспаренси Интернешнл индексээр жил бүр явдаг. Манайх ухралттай яваад байгаа. Ирэх жилүүдэд авлигын индексийг ингэж бууруулна гэсэн гаргах боломж байна уу? Р.Эрдэнэбүрэн сайдаас асууя. Хэмжиж чадвал удирдаж чадна гэсэн үг бий. Хоттой холбоотой ялангуяа утаатай холбоотой тодорхой заалтууд оруулж болох уу? Тэргүүн шадар сайдаас тодруулъя:
Уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийг хэрхэн солонгоруулах вэ? Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой зорилт байна уу? Банкны шинэчлэлийг яаж хийх вэ? Татварыг яаж бууруулах вэ? Боловсролын сайдаас асууя: Төрийн болон баг нарын хараат байдлыг багасгахад ямар зохицуулалт энэ хөтөлбөрт тусгах гэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn