ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ЗӨВ ХАРИУЛТЫН ХАМТ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО
2024.08.01

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ЗӨВ ХАРИУЛТЫН ХАМТ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

Боловсролын яамнаас 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт олон нийтэд нээлттэй болгожээ.

Ингэснээр жил жилийн материал дээр багш, сурагчид ажиллаж уг шалгалтад бэлдэх боломжтой болохын дээр ирэх жилүүдийн шалгалтын материалын чанар, шалгуулагчдын оноо ч дээшлэх ач холбогдолтой. 

Мөн ил тод, нээлттэй байх нь төрийн ажлын үндэс гэж үзжээ. Сургалтын нээлттэй болсон материалыг доорх хаягаар үзэх боломжтой.

https://eec.mn/post/5336?fbclid=IwY2xjawEX1VFleHRuA2FlbQIxMQABHWIqDIaXGFHpYLvFbodEOU5ZoWlftFygahQt5fquSgg-ZSdfQ4CqTrsDmg_aem_r1pPg6V97ybHlAfb-OPnVQ