Алслагдсан сумд болон хилийн бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах туршилтын төслийг Дэлхийн банк дэмжинэ
2025.05.10

Алслагдсан сумд болон хилийн бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах туршилтын төслийг Дэлхийн банк дэмжинэ

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2025.05.09) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бодлого, хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд алслагдсан сумд болон хилийн бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах ажлыг төлөвлөн эхний туршилтын төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.

undefined

Тус санаачилгыг Дэлхийн банкны төлөөлөгчид онцлон дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.