Н.Батсүмбэрэл: ЧД-ийн цэцэрлэгүүд "Steam", "I,m break", "Montessori" хөтөлбөрөөс сонгон суралцана
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ЧД-ийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нарын хамт
2024.10.23

Н.Батсүмбэрэл: ЧД-ийн цэцэрлэгүүд "Steam", "I,m break", "Montessori" хөтөлбөрөөс сонгон суралцана

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нарыг хүлээн авч уулзлаа.

Н.Батсүмбэрэлийн хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ “Ялгааг арилгая” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ боловролын байгууллагуудын ялгаатай байдлыг арилгах, тэр тусмаа хотын төвийн болон захын сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурах орчин, багш нарын ажиллах нөхцөл ижил байх ёстой гэсэн зорилт тавьж байсан юм.

Энэ хүрээнд тус дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг болсон байна. Ингэхдээ сонголттой ба төрийн өмчийн цэцэрлэгүүд "Steam", "I,m break", "Montessori" хөтөлбөрүүдээс сонгон хэрэгжүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл энэ талаар, “Байршил үл хамаараад Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд "Steam", "I,m break", "Montessori" хөтөлбөрүүдээс сонгон хэрэгжүүлж байна. Үр дүнд нь, хүүхэд аль ч улс оронд шилжин суралцахад хөтөлбөрийн ялгаа гарахгүй, цэцэрлэгүүд тоглоом, хэрэгслийн дутагдалгүй болсон мөн багаасаа хүүхдүүд техник сэтгэлгээ, байгалийн ухаанд суралцах суурь бэлтгэгдэнэ. Боловсролын салбар дахь ялгааг арилгахын төлөө хамтдаа зүтгэж буй эрхлэгч, арга зүйчид болон СӨБ-ынхондоо амжилт, талархал хүсье” гэлээ.

Түүнээс гадна тухайн тус дүүргийн хэд хэдэн сургууль сургууль суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх үүднээс усан сантай болсон бол зарим сургууль усан сан барих газрын асуудлыг судалж эхэлжээ. Мөн энэ хүрээнд ЧД-ийн ЕБС-иудын бага ангиудад STEAM хөтөлбөр хэрэгжүүлэхээр судлаж байгаа нь “Ялгааг арилгая” хөтөлбөрийн нэг хэсэг болж байна.