УИХ-ын гишүүн Мөнхтуяа Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2025.02.03

УИХ-ын гишүүн Мөнхтуяа Баян-Өлгий аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нар Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүний зүгээс боловсруулж буй Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудад танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсон ажиллаж байна. Тэд Баян-Өлгий аймгийн Засаг даргатай уулзаж, багш нарын нийгмийн асуудал сэдвийн хүрээнд санал солилцлоо.

Мөн Баян-Өлгий аймгийн багш, ажилчидтайгаа уулзаж, тэдний санаа бодлыг сонсож халуун дотно уур амьсгалтай сайхан уулзалт боллоо.