“ХҮЛЭМЖИЙН АНХНЫ НАМРЫН БАЯР”-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн унаган охин Д.Өнөрболор Төрсөн нутагаа хөдөө аж ахуйн салбарт анхны экспортлогч аймаг болгох зорилгоор “Хашаанаасаа 50 сая”, “Хүлэмж-40” төслүүдийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Вальютаар үнэлэгдэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хүнсний хангамж аюулгүй байдалд хүн бүрийн хувь нэмрийг оруулахын тулд Сэлэнгэ аймагтаа 21 мянган мкв талбайд хүлэмж барьж, өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэний орлогыг бодитоор нэмэгдүүлээд байгаа билээ. Энэ ажлаа эхний байдлаар дүгнэж, энэ намрын хүлэмжийн баярыг хийлээ.
“Хүлэмжийн анхны намрын баяр”-т маань Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Түшиг, Жавхлант, Орхон, Орхонтуул, Мандал, Баянгол, Ерөө сумдаас нийт 300 гаруй ногоочид оролцон, өөрсдийн хүлэмжиндээ тарьж ургуулсан 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж, арга туршлагаа хуваалцсан юм.
Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч KOPIA Монгол төвтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.